АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙН ДЭР

АСУУЛТ: Аюулгүйн дэр гэж юу вэ?

ТОЖОО: Рулын голд болон урд салон дээр SRS Air bag /эс ар эс Эйр байг/ гэсэн бичиг байхыг ихэнх жолооч зорчигч нар харсан байх.

SRS гэдэг нь Supplemental Restraint System буюу нэмэлт хамгаалалтын систем гэсэн үгний товчлол юм. Энэ бичиг байгаа газраас аюулгүйн дэр задарч гарч ирнэ гэж ойлгож болно.

АСУУЛТ: Ажиллах зарчмынх нь талаар зөвлөвөл:

ТОЖОО: Тусгай баллонд байгаа бодисууд химийн урвалд орж тэсрэлт маягаар уутыг богино хугацаанд хийгээр дүүргэдэг. Дунджаар 0,015секундэд бүрэн задардаг, маш хурдан байгаа биз. Дүүрэн хийтэй уутыг мөргөх нь урд салоноо мөргөхөөс мэдээж хамаагүй аюулгүй байна тийм үү.

АСУУЛТ: Автомашины аюулгүйн дэрний системд юу юу хамаардаг вэ? ? Ажиллагааг яаж шалгах уу? 

ТОЖОО:

  • Нийлэг эдээр хийсэн ууттай баллон
  • Цохилт буюу доргилт мэдрэгч
  • Оношлон ажиллах компьютер гэсэн үндсэн эд ангиас бүрддэг.

Автомашины хурд огцом буурах болон дорьголт үүсэх тохиолдолд мэдрэгчүүд компьютерт мэдээллийг дамжуулснаар аюулгүйн дэрний ажиллагаа идэвхэждэг гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ асуудал үүссэн бол SRS гэсэн бичиг асдаг.

Автомашинд нэг болон түүнээс дээш мэдрэгчийг байрлуулсан байдаг.

    Автомашины аюулгүйн дэр ашиглалтын явцад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл танд хүргэе

  • Аюулгүйн дэр бүхнээс хамгаална гэж ойлгож болохгүй. Хамгаалалтын систем гэдэг маань бүхлээрээ тоормос, цонхны шил, шарвалт мэдрэг, дугуйн хийн мэдээлэл, гэрлийн бүрэн бүтэн байдал гээд бүгд уялдаатай зүйл шүү дээ.
  • Харин ослын үед жолооч зорчигчийг хамгаалах систем маань бидний ярьж байгаа эйр байг буюу Аюулгүйн дэрнээс гадна суудлын даруулгатай шууд холбоотой ажилладаг.
  • Аюулгүйн дэр нэг л удаа ажилладаг болохоор эхний цохилтуудаас хамгаалавч хий нь гарснаар дараалан ирэх олон цохилтуудыг зөөллөх боломжгүй болдог. Энэ үед суудлын бүс л гэмтэл бэртлээс хамгаалах ач холбогдолтой юм.
  • Тийм учраас аюулгүйн дэртэй гэж алгуурлан тайвшралтгүй машиныхаа суудлын бүсийг бүсэлж хэвших нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх найдвартай арга юм шүү.
  • АНУ-д хийсэн судалгаагаар аюулгүйн дэрний ачаар жил тутам 6 000 гаруй хүний амь нас аврагдаж байдаг гэнэ.