АВТОМАШИНАА ХӨРГӨХ НЬ

АСУУЛТ: Хөргөлтийн систем гэж юу вэ?

ТОЖОО: Автомашины хөдөлгүүр ажиллаж байхад дотор нь цельсийн 2000 градусын халуун байдаг. Ийм их халалт явагдаж байхад мотор элэгдэлд орно шүү дээ. Тиймээс хөдөлгүүр доторх халууныг шингэн ашиглан хөргөх үйл явцыг хөргөлтийн систем гэдэг.

АСУУЛТ: Ямар зарчмаар ажилладаг вэ?

ТОЖОО: Мотор асаж тодорхой хугацааны дараа халж эхэлдэг. Халууны градус тодорхой хэмд хүрэхэд хавхлага нээгдэж халсан шингэнийг гаргаж хөрсөн шингэнийг оруулж сэлгэж эхэлдэг.

Нэмж халахаас сэргийлж үү?

ТОЖОО: Яг тийм. Хэрвээ хөрж амжихгүй бол радиоторын сэнс ажиллаж хөргөлтийг хурдасгадаг юм. Хөргөлтийн системд гэдэгт радиотор, хөргөх сэнс, термостат, хөргөлтийн шингэн гэсэн үндсэн зүйлс багтдаг.

АСУУЛТ: Ажиллагааг нь хэрхэн шалгаж мэдэх үү?

ТОЖОО: Хянах самбар дээр нэг талдаа С нөгөө талдаа Н үсэгтэй дундаа халууны шилний дүрстэй цонх байгаа. С үсэг нь Cold буюу хүйтэн, Н үсэг нь HOT буюу халууны хязгаарыг илтгэж байгаа юм. Мотор хичнээн их ажилласан ч зүү нь яг голдоо л зааж байх ёстой. Голоосоо дээшилсэн, эсвэл доошилсон бол асуудал байна гэж ойлгох хэрэгтэй.

Автомашины хөргөлтийн системийн ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

Хэрвээ таны машины хянах самбар дээрх моторын температурын заалт доош дээш аль нэг чиглэлд хөдөлсөн байвал дараах байдлаар шалгаарай.

  • Мотор хөрсөн үед илүүдлийн саван дахь шингэний төвшинг шалга - Нэмэхдээ радиаторын тагийг болгоомжтой авч дүүртэл нь нэмэх, мөн илүүдлийн савны МАХ гэсэн тэмдэглэгээнд хүртэл хийгээрэй.
  • Радиаторын тагийг шалгах - Радиаторын таг нь энгийн таг биш бөгөөд хэт халалтаас үүсэх даралт тодорхой төвшинд хүрэхэд нээгдэж гуурсаар илүүдлийн сав руу шингэнийг оруулж эргүүлэн татах үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс тагны ажиллагааг мэргэжлийн төхөөрөмжөөр шалгуулаарай.
  • Хөргөлтийн шингэний хөлдөх температурыг тодорхойлох - Шинээр авсан, зайлшгүй тохиолдлоор ус нэмсэн, хөргөлтийн шингэнийг хольсон бол мэргэжлийн байгууллагаар шалгуулаарай.
    Хөргөлтийн шингэн нь байнга халуун хүйтний хэлбэлзэлд ажиллаж байдаг тул тодорхой хугацаанд ууршиж багасаж байдаг.
  • 2-3 жилд тогтмол сольж байгаарай.