МАШИН ХАЛАХГҮЙ БАЙНА УУ?

АСУУЛТ: Термостат гэж юу вэ?

ТОЖОО: Хөдөлгүүр асаад 70-90градус хүртэл халах ёстой. Энэ нь мотор ажиллах хамгийн зохимжтой температур юм. Хурдан халаахын тулд хөргөлтийн шингэнийг бүтэн цикл хийлгэлгүйгээр хөдөлгүүрийн блок дотор богино эргэлтийг хийлгэж байдаг хавхлагыг термостат гэдэг юм.

АСУУЛТ: Ямар зарчмаар ажилладаг вэ?

ТОЖОО: Жолооч нар баа турба гэж ярьдаг. Хөдөлгүүрээс радиаторлуу хөргөлтийн шингэнийг дамжуулдаг турбаны эхэнд байрлаж хөргөлтийн шингэн тодорхой халуунд хүрэхэд нээгдэж радиаторлуу дамжуулах үүрэгтэй ажилладаг.

АСУУЛТ: Термостат хэвийн ажиллаж байна уу гэдгийг яаж мэдэх вэ?

ТОЖОО: Нээгдэж гацсан тохиолдолд өвөл машин халдаггүй. Хаагдаж гацвал паар халуун үлээхгүй мөртлөө моторт хэт халалт үүсэж хянах самбар дээр усны зүү дээшээ өгсдөг. Жолооч анзааралгүй яваад байвал радиаторын тагаараа хөргөлтийн шингэнээ тургиж эхэлдэг.

СУРВАЛЖЛАГА

АСУУЛТ: Таны машин өвөл огт халахгүй байх явдал тохиолдож байсан уу?

ИРГЭН А: Хуучин машин маань тэгж байсан шүү. Учрыг нь олохгүй нэлээд удсан.

ИРГЭН Г: Термостат гацахаар тэгдэг гэж сонсож байсан.

ИРГЭН Н: Заримдаа их удаан халаад байх юм. Нэг үзүүлэхгүй бол ч...

Шалгах ганцхан арга л байдаг.

Автомашины термостат ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

  • Хөргөлтийн шингэнийг солилгүй удаан явснаас үүдэн тослог чанараа алдах, термостатыг  зэврээх, бохирдсон шингэнээс шалтгаалан термостат гацдаг.
  • Далд байдаг учир муудах, зохих температуртаа нээгдэхээ больсон нь шууд хараад мэдэх боломжгүй байдаг.
  • Гацсаныг жолооч анзааралгүй яваад байвал хэт халалт явагдаж радиатор буудах, хөдөлгүүр зуурах аюултай.
    Шалгах ганцхан арга л байдаг.
  • Термостатаа салгаж аваад усанд хийн халааж үзэх. Термометр ашиглан 88градуст онгойж эхлээд 8мм хүртэл нээгдэж байх ёстой. Өөрөөр шалгах боломж байхгүй бөгөөд гэмтэлтэй бол солих л арга байдаг.
  • Хөргөлтийн шингэнээ цаг тухайд нь сольж байвал термостат тийм ч их эвдрээд байдаг эд анги биш юм шүү.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.