ЕВРО NCAP-ААС ШИНЭХЭН JEEP WRANGLER-ЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД 5-ААС 1 ОНОО ӨГЧЭЭ

Euro NCAP(Шинээр нээлтээ хийсэн машинд чанарын үнэлгээ өгдөг газар)

Fiat Punto-г Euro NCAP-аас 0 оноо авч байсныг санаж байна уу? Тэр машины түүхэн дэхь 0 оноо авсан анхны тохиолдол байсан.  Гэтэл уг тохиолдлыг нь нэгээр нэмж, гутамшигтай хочийг нь хамт үүрэлцэх сайн дурын оролцогч гарч ирсэн нь өөр нэгэн Fiat аж.

Уг Fiat-ын Panda нь Pundo-ын адил нэлээд өндөр настай. Тиймдээ ч ихэнх NCAP-ын тест нь дээр 50%-иас илүү оноо авч гарч чадаагүй. Бүр “Хүүхдийн аюулгүй байдал” төрөл дээр ердөө 16% гэсэн аймшигтай хариу гарсан гээч.

Харин сүүлд Fiat групп өөрийн харьяанд байдаг Jeep-ийн цус шингэн Wrangler-оо NCAP-руу явуулжээ. Хариу нь мэдээж Panda, Pundo аль, алинаас нь илүү гарах нь тодорхой байсан ч хачирхалтай нь ердөө л нэг оноо авсан байна.

Энэ удаад насанд хүрсэн хүний аюулгүй байдлын тест дээр 50%-тай гарч, онцгой тохиолдлын тоормосны системийн хангалтгүй байдал гэсэн хоёр шалтгаанаас болж бага оноо авахад хүрсэн юм байна.

Ингээд харахад  NCAP-ын түүхэн дэх хамгийн бага оноотой гурван машины эзнээр Fiat групп тодорчээ.

Fiat өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч “Аюулгүй байдал бол бидэнд тулгараад буй нэн тэргүүний асуудал, бид сүүлд танилцуулсан Jeep Wrangler болон Fiat Panda-г дэлхийн аюулгүйн стандартын дагуу хийсэн бөгөөд цаашид энэ тал дээр илүү хичээж ажиллах болно” гэжээ.