ТООРМОС ГИШГЭХЭЭР ӨӨДӨӨС ТҮЛХЭЭД ТАГ ТАГ ГЭЭД ДУУГАРААД БАЙНА УУ?

АСУУЛТ: Автомашны ABS гэж юу вэ?

ТОЖОО: ABS гэдэг нь Анти-Лок Брэйк Систем гэсэн үгний товчлол. Тоормос түгжигдэхээс сэргийлдэг гэж ойлгож болно.

АСУУЛТ:  Тэгвэл ABS яаж ажилладаг зарчмынх нь талаар хэлж өгөөч.

ТОЖОО: ABS-гүй машин огцом тоормос гишгэх үед дугуй эргэхээ больж  автомашин залагдахаа болин тухайн явсан хөдөлгөөний чигт гулсдаг. Өөрөөр хэлбэл рулийг хэчнээн эргүүлж залсан ч инерцийн хүч нь автомашиныг саадыг тойрч гарах боломжгүй болгодог. Харин ABS-тэй машины дугуйнд байрлуулсан мэдрэгч нь дугуй эргэхээ болихыг мэдрэнгүүтээ мэдээллийг дамжуулан тоормосны төв цилиндрээс дугуйн цилиндрт очих тосны даралтыг ихэсгэж багасгаж ажилладаг юм.

АСУУЛТ: ABS-ийн ажиллагааг нь хэрхэн шалгаж мэдэх үү?

ТОЖОО: Гэмтэл гарсан бол ABS гэсэн гэрэл хянах самбар дээр асна. Тоормосоо огцом гишгэхэд хөлд чинь өөдөөс түлхэж байгаа хүч мэдрэгдэнэ. Мөн хүнгэнэсэн дуу гарна. Энэ бол тоормосны ABS ажиллаж байна гэсэн үг.

СУРВАЛЖЛАГА

АСУУЛТ: Та тоормосны ABS-ний үүргийг мэдэх үү?

ЖОЛООЧ А: Тоормослох зайг багасгадаг гэдэг юм билээ.

ЖОЛООЧ Э: 4 дугуйны замтай аль илүү барьцалдаж байгаа нь тормослох үүргийг гүйцэтгэдэг гэж сонсож байсан.

ЖОЛООЧ Г: Дээх нь үед бид чинь халтираатай замд тоормос дээрээ гишгэж аваад гишгэж аваад л явдаг байсан. Одооны машинууд тэгэх шаардлагагүй болсон юм билээ.

Тоормосны ABS-ийн ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

  • Анх Европт галт тэрэгний дугуйнд хэрэглэж эхэлжээ. Дараа нь 1950 оноос нисэх онгоцонд хэрэглэх болжээ. 1978 он гэхэд анхны электрон зохицуулалттай ABS системийг зохион бүтээж  Mercedes-Benz  S-классын автомашинд анхлан тавигдсанаар бусад автомашинд тавигдаж эхэлсэн байна. Улам боловсронгуй болсоор хурд, замын байдал, авто машины жин зэргээс хамааран дугуй бүрт өөр өөр тоормосны хүчийг хуваарилах компьютероор удирдагдан болон хөгжсөөр байна.
  • ABS-ийг хэзээ ч салгаж болохгүй. Учир нь ослын үед ХҮН - ABS систем шиг тоормосыг секундэд 15 хүртэл удаа гишгэж чаддаггүй. Дугуй гулгаж эхлэхэд уламжлалт тоормос дугуйг тас барьснаар машиныг залах боломжийг жолоочид олгодоггүй. Харин ABS тасалдалтай, зуурч тоормосыг бариулснаар тоормосны зайг 27.2% багасгаж, ослын боломжийг 18%-аар бууруулдаг байна.