ELON MUSK: “TESLA ОДОО Л НЭГ, ЖИНХЭНЭ МАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛЛОО”

Tesla нэгэн удаа 2017 оны төгсгөл гэхэд өөрсдийн Model 3 загвараасаа 5000 ширхгийг үйлдвэрлэнэ гэж ам гарч байсан удаатай. Мэдээж олон улс дамжин хийгдэх зөөвөрлөлт, үйлдвэрлэлт, асар том каргонууд гээд олон даваа тулгарах нь ойлгомжтой. Тиймдээ ч Tesla товлосон цагаа хойшлуулж 2018 оны 7 сард амлалтаа биелүүлжээ.

Уг мэдээллийн тухай Reuters-ээр цацагдаж эхлэх мөчид Elon Musk ч “Бид чадчихлаа” хэмээн дэлхий нийтэд зарласан билээ. Түүний хэлснээр “Энэ ажлыг хийж дуусгахад маш олон хүний шинэ санаа, хөдөлмөр шаардлагатай болсон. Хэрвээ бид асуудлыг шийдэх шинэ арга зам эрж, хайж, олоогүй бол өдийд ингээд сууж байхгүй” гэжээ.

Elon Musk - Бид одоо л жинхэнэ машин үйлдвэрлэгчид болсон юм шиг санагдаж байна.

Tesla амлалтаа зүгээр ч нэг биелээгүй бүр 7000 хүртэл өгсөж давуулан биелүүлсэн гэж хэлж болно.  Tэд 2018 оны төгсгөл гэхэд Model 3-г 10,000 ширхэг үйлдвэрлэнэ гэсэн юм.

Сүүлд нь хэлэхэд Model 3-ийн үнэ $35,000-оос эхэлж байгаа бөгөөд ийм үнээр авч болох хамгийн шилдэг машин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.