PORSCHE-ИЙН НАКЛАД УГААСАА ДУУГАРДАГ

Накладны дуунд дуртай хүн гэж байхгүй. Шинээр солиод дуугарах л юм бол хулхи наклад, муу пиланз гээд л ярьдаг. Тэгвэл энэ асуудал Поршед ч байдаг бололтой. Харин энэ асуудлыг Порше зөв дуу гэж тайлбарласан байх юм. Ямар учраас дуугараад байгааг бүрэн хэмжээгээр тайлбарлан хүргэж.

Албан ёсны видео төдийгүй Порше хөлөглөгч нарт зориулсан учираас маш тодорхой тайлбарласан байна. Үүнийг нь ерөнхий инженер нь хүртэл хэвийн зүйл гэдгийг тайлбарлаж.

Гэхдээ дээрх зүйл бол механик гэмтлийн талаарх биш, системийн ажиллагааны дуу гэдгийг тайлбарласан байна. Маш үнэтэй загварчлал, ашигласан материал, даралтын хүч зэрэг нь өндөр хурдтай үед пиланзад савалгаа үүсгэж хэвийн бус дуу гаргадаг гэнэ.

Энэ нь том пиланзтай том талбайгаар тоормосны систем харьцдагтай ч холбоотой гэнэ.

Мөн карбон керамик материалыг ашиглаж тоормослох зайг багасгах боломжтой болсон, харин түүнээс гарах дуу дараагийн асуудал гэнэ. Хэрвээ дууг нэгдүгээрт тавьсан бол зогсох зай хоёрдугаарт болж аюул нэмэгдэх нь байна.

Тэгэхээр таны хөрш цоо шинэ Порше авсан ч наклад нь дуугарч байвал эвдэрхий гэж ойлгож болохгүй нь байна шүү. Энэ яг л зөв зарчмаараа ажиллаж байгаа гэнэ.