REZVANI TANK-НИЙ ХУЯГ ҮНЭХЭЭР ТАНЫГ ХАМГААЛЖ ЧАДАХ УУ?

Ризвани Моторс компани ТАНК нэртэй жийпийг өнгөрсөн жил танилцуулж олон хүмүүсийн сонирхлыг татаж байсан. Харин энэ удаад тэд хуягласан хувилбарыг нь туршиж үзүүлсэн юм.

Хуягтай тус хувилбар нь шөнийн дуран, сайжруулсан явах эд анги, тэсрэх бөмбөгийн хамгаалалт, галын хамгаалалт, Б7 зэрэглэлийн хуягтай гэдгээр онцлог юм байна.

Түүний туршилтыг Vehicle Virgins гэх YouTube-суваг хийж шилний чанарыг нь шалгасан байна. Уг ТАНК нэртэй жийп нь 707 морины хүчтэй HELLCAT V8 хөдөлгүүртэй аж. Туршилтыг хийхдээ SIG Sauer SIG516 буугаар 5.56×45mm сум ашиглан туршиж. Үнийн хувьд $300,000 гэнэ.