МАНАЙ ГАРИГИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ШИНЭ МАШИН: BUGATTI LA VOITURE NOIRE

2019 оны Женевийн Мотор Шоу сүр дуулиантайгаар нээгдлээ. Юу вэ гэхлээр Бугатти компани La Voiture Noire (утга: хар машин) гэх цор ганц загварыг танилцуулсан юм. Түүний загварын шийдлийг Дэлхийн II дайны үед үйлдвэрлэгдсэн Type 57 SC Atlantic загвараас авч ашигласан юм.

Тус машины үнийг $18.68 сая доллар гэж тогтоосон нь манай гаригийн хамгийн үнэтэй шинэ машины рекордыг шинэчилсэн хэрэг боллоо.

Гараар урласан карбон файбер кузов, 1,500 м.хүчтэй 1,600 Нм эргүүлэх хүчтэй W16 8.0 литрийн хөдөлгүүр зэргээрээ Chiron, Chiron Sport, Divo-той ижилхэн юм байна.

Шинэчлэгдсэн зүйл гэвэл кузовын загвараас гадна 6 салаа яндан, хойд талын бүтэн LED тоормосны гэрэл, LED их гэрэл, шинэ урд нүүр зэрэгтэй.