УСАНД ЖИВҮҮЛСЭН УЧРААС ДАХИН ҮЙЛДВЭРЛЭНЭ - PORSCHE 911 GT2 RS

Цөөн тоотой, лимитэд загвараар үйлдвэрлэгддэг машиныг худалдан авах гэж алаан болдог. Иймэрхүү лимитэд загварууд огт хуучирдаггүй бөгөөд үнээ ч бага алддаг.

Өнгөрсөн 7 хоногт Францын эрэг дагуу Бразил руу ачаа тээвэрлэж явсан Италийн хөлөг онгоц шатаж маш их хэмжээний хохирол учирсан юм байна. Уг тээвэрлэгчид 10,000 кг давсны хүчил, 70,000 кг хүхрийн хүчил, 2000 ширхэг автомашин үүн дотор 4 ширхэг Porsche 911 GT2 RS загварыг тээвэрлэж явсан байна.

Тус 4 машин бүрэн устгагдсан тул захиалагч нарт зориулан дахин үйлдвэрлэх шаардлага тулгарчээ. Porsche 911 GT2 RS загвар нь 911 цуврал доторх хамгийн хурдан машинд тооцогддог, уралдааны үзүүлэлтээр маш өндөр үр дүнг гаргадаг аж. 

Харин Поршегийн албан ёсны мэдэгдэлд Германаас Бразил руу тээвэрлэж явсан 37 машин энэ сарын 12-нд Францын эрэгт хөлөг онгоцтой шатсан гэсэн юм.

Одоо тэгэхлээр захиалагч нар нь тус загварыг дахин үйлдвэрлэхийг нулимсаа дуслуулан хүлээх л үлдлээ...

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.