2029 ОНД ТОЁОТА САРАН ДЭЭР ГАЗАРДАНА

2018 оны 5 сард байгуулсан Японы сансар судлалын агентлаг JAXA & Toyota нарын концепт бодит амьдрал дээр биеллээ олж байна. Jaxa гэх компани 2029 онд сансар дээр газардахын тулд өөрсдийн тээврийн хэрэгслээ бүтээх шаардлага тулгарсан бөгөөд үүнийг нь Тоёота гүйцээж байгаа юм.

Тус машин нь Мирай загвараас устөрөгчийн технологийг нь авч ашигласнаар усаар ажиллах боломж олдог юм. Улмаар сарны гадарга дээр 10,000 км бартаат замаар аялах боломжтой, туулах чадвар өндөр 6 дугуйтай байхаар төлөвлөсөн байна.

Салоны хувьд 2 хүн амьдрах, ажиллах зориулалттай 13 м2 бүрэн тохижуулсан талбайг ашиглана. Машины уртын хувьд 6, өргөн нь 5.2м, өндөр нь 3.8м байх ажээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.