LEXUS КОМПАНИ АНХНЫ МИНИВЭН ЗАГВАРАА ГАРГАНА

Хэдэн 7 хоногийн дараа Шанхай мотор шоу эхэлнэ. Тус арга хэмжээний үеэр Лексас нэгэн сьюрприз барихаар болжээ. Энэ бол тэдний анхны минивэн төрлийн машин юм байна.

Албан ёсоор постер зураг нь цацагдсан бөгөөд тайлбар дээр нь "Хэн ч үзээгүй газрыг нээ, гайхамшгийг бүтээ, хангалттай зайнд өөрийн эрх чөлөөг бүтээ" гэсэн байв.

Тэдний шинэ загвар LM нэрийн дор гарч магадгүй бөгөөд тус компани өнгөрсөн жил LM 350 LM350h нэрний патентийг авч байсан юм. Сонирхогч нар LM-ийг Лексас Минивэн гэж таамаглаж байгаагаа ч илэрхийлсээр байгаа билээ.