БИ ЮУГ ӨӨРӨӨР ХИЙХ БАЙСАН ГЭЭЧ: CRAIG BREEDLOVE

Та яг одоо юун дээр ажиллаж байна?

Би одоогоор speed record-ын дизайн гаргах ажил дээр томилогдчихсон байна даа. Бид уг нь энэ загварыг J79-ийхтай ижил хөдөлгүүртэй хийх гэж байсан боловч TRW-ын алдарт Apollo lunar descent хөдөлгүүрийг бүтээсэн Gerard Elverum-тай хамтарч ажиллах аз таарсан юм.

Энэ гайхалтай залууг мэдэхгүй хүмүүст гэж хэлэхэд тэр бол бүх төрлийн пуужингийн төсөл дээр шинэ содон бүтээлт туурвидаг гоц авьяастай нэгэн. Тэрээр саяхан овор багатай пуужингийн “босоо хийлэгч тэнхлэг” зохион бүтээсэн ба түүний тусламжтай пуужин ямар ч асуудалгүй саран дээр газардах юм. Уг бүтээл нь олонд танигдаж бүх SpaceX пуужингууд дээр ашиглах болсон. Пуужингийн салбарт гийсэн амжилт болсон доо.

Харин тэр бидэнтэй хамт машины хөдөлгүүр бүтээх гэж байдаг.

Та ахиад хурдлахыг хүсэж байна уу?

Бурхан минь, үгүй дээ. Би загвар гаргах ажил дээрээ л төвлөрч байсан нь өлзийтэй биз.

1965 онд 960 км/ц хүртэл хурдалсны дараа хурдны зам сул санагдаж байсан уу?

Би өөртөө хэт бардаж цээжээ дэлдэх дургүй. Би аль ч зам дээр байхдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж, хичээж жолооддог.

Та газар дээрх хурдны рекорд эвдэхдээ ердөө 26 настай байсан. Та хаанаас хөрөнгө оруулалтаа олсон бэ?

Миний хувьд хөрөнгө оруулалт олно гэдэг хамгийн хүнд даваа байлаа.

Толгойд орж ирсэн хамгийн ирээдүйтэй санаа бол өмнө нь цагийн ажил хийж байсан Shell компани дээрээ очиж тусламж гуйх байлаа. Миний ажиллаж байсан хэсгээс холгүйд толгой компани нь байрладаг байсныг би сайн санаж байна. Тэнд очоод Bill Lawler-тэй уулзахаар зориг шулуудан өрөөнийх нь гадаа нарийн бичигтэй нь нүүр тулан зогсож байхад түүний Boston аялгаар “Түүнийг оруул” гэж хэлж байсныг би сайн санадаг юм.

Намайг өрөөнд нь ороход тэр цагруугаа хялам хийгээд “Чамд 10 минут байна, ярь” гэж хэлж билээ. Удалгүй бид хэдэн цагийн турш ярилцсанаа ч мэдэхээ больсон байв.

Ингэж л би хөрөнгө оруулалт олж байлаа.

Газар дээрх рекорд эвдэхүйц машин бүтээх санаагаа анх хаанаас олсон бэ?

Douglas Aircraft-т инженерээр ажиллаж байх үедээ нэр хүнд нь хурдацтай өсч байсан инженертэй танилцсан юм. Тэнд би гагнах, хорт бодистой харьцах гэх мэт олон чадваруудыг эзэмшиж авсан билээ.

Тэнд ажиллаж байх хугацаандаа би хэн болохыг, юу хийхийг хүсэж байгаагаа ухаж ойлгоогүй л явлаа. Гэхдээ миний зам хаашаа хазайсан ч би ямар нэг давтагдашгүй гайхалтай зүйл хийхийг хүсэж буйгаа л мэдэж байсан юм.

Та хүсэл мөрөөдөлдөө бууж өгөхийг хүсэж байв уу?

Үгүй ээ.

Та эхний уралдаан дээрээ том осолд орсон байх аа? Яг юу болсон юм бэ?

Миний тоормос эвдэрчихсэн байсан. Ер нь нэлээд хэдэн эд анги эвдэрхий байсан дөө. Тэгээд л нуур луу яваад орчихсон.

Танд “үүнийг л өөрөөр хийх байсан юм” гэсэн харуусан байдаг уу?

Би тэгж бодохгүй л байна. Миний амьдрал тэр чигтээ сонирхолтой аялал байлаа. Мэдээж алдаа оноо мундахгүй л байлаа. Гэхдээ энэ чинь амьдрал шүү дээ.

Би хийсэн бүхэндээ сэтгэл хангалуун биш байгаа ч одоо хийж байгаа ажлаа л бүрэн дүүрэн чанартай дуусгах хэрэгтэй байна даа.