ТАНИЛЦ: LEXUS LM

Шанхай Мотор Шоуны үеэр албан ёсоор LEXUS LM загварыг танилцууллаа. Люкс байдлын дээд төвшин гэж энэ л байх даа. Энэ загварыг Азийн зарим орнууд болон БНХАУ-ын зах зээлд гаргах бөгөөд орчин үеийн хэв маяг, жолоодлогын тав тух, люкс байдлыг нэг дээвэр дор багтаасан гэдгээр онлцог.

Уламжлалт энгийн загвартай харьцуулахад бизнес орон зайн байдлыг люкс орчинд хослуулсан давуу талтай. Салоны хойд хэсэгт 26 инчийн дэлгэц, хөргөгч, шүхэр хийх сав, удирдлага бүхий дундын тавиур зэрэгтэй. 

Гадна талаасаа Лексус нь хит болоод байгаа ярвагар нүүр, хромон гоёлын оруулга, урд хромдсон нүүр зэрэгтэй. Үндсэн 2 өнгийн сонголт бий бөгөөд үүнд хар болон сувдан цагаан багтана.

Урд их гэрэл нь 570 шиг бүрэн ууссан өдрийн гэрэлтэй, хол ойрын ламп нь прожектор тусгалтай. Хойд гэрэл нь LED бөгөөд дизайнтай ууссан сүрлэг хийцтэй. 

Тав тухын хувьд swing valve гэх технологитой амортизатортой. Энэ нь тав тухыг дээд зэргээр хангаж чадна гэв. Энэ төрлийн технологийг хамгийн анх Lexus ES седан загварт ашиглан, танилцуулж байж ээ.

Бас нэг зүйлийд дурдахаа мартаж. Энэ машинд дотроо 4 хөн суудалтай хувилбар бий. Түүний хойд суудал бол үнэхээр релакс хийх боломжийг олгосон тав тухтай зайтай юм байна. Харин 7 суудалтай хувилбар нь 2+2+3 гэсэн байрлалаар байрших ажээ.

Моторын хувьд LM350 & LM300h гэсэн 2 хувилбартай. Урд болон бүх дугуйн хөтлөгчтэй юм байна. LM350 нь 3.5 литрийн DOHC бензин мотор бол LM300h нь 2.5 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүрийг хайбрид мотортой хослуулжээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.