КИАНУ РИВЗ МОТОЦИКЛ ЦУГЛУУЛДАГ

Киану Ривзийг ядуу чадуу амьдралтай гээд л сошиалаар шуугиад байсан чинь жинхэнэ олигарх байсан байна ш дээ. Бараг л бүх цаг үеийн шилдэг мотоциклуудыг цуглуулдаг хоббитон байж шүү.

Тэрээр CQ сэтгүүлийн ярилцлагад орохдоо 2 мотоциклыг онцлон танилцуулсан бөгөөд энэ нь түүний цуглуулганд үнэ цэнэтэй гэж тодотгосон юм.

Хар өнгийн 1973 Norton Commando 850 MKA2 болон хар ногоон 2004 Ducati 998 Reloaded Edition-г тэрээр онцолсон юм. Сүүлийн хар ногоон өнгийг Матрикс Релоадэд Дарк кинонд зориулан тусгайлан гаргасан өнгө бол эхний хар загварыг хамгийн анх 1987 онд авч байсан. Үүнээс л түүх эхэлсэн гэж тэрээр тодотгосон юм.

Тэрээр өөрийн тоголсон нэлээд хэдэн кинонд хувийн цуглуулгаасаа ашигласан нь маш сонирхол татаж байлаа.

Мөн тэрээр Arch Motorcycle компанийн үүсгэн байгуулагч гэдгийг одоо л мэдэж авлаа. Уг компани нь Harley-Davidson Dyna Wide Glide загвар дээр суурилж анхныхаа KRGT-1 гэх прототайп загварыг гаргаж байсан бол өдгөө 200 гаруйг үйлдвэрлээд байгааг дурдсан байна.