ТҮЛШНИЙ ШҮҮРИЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Тогтмол засвар үйлчилгээ нь машины хэрэглээг уртасгадаг гэж ярьдаг, тэгвэл тэд ихэнх тохиолдолд машины түлшний шүүлтүүрийг солих, машины тосыг тогтмол давтамжтай солих зэрэг энгийн үйлчилгээ талаар ярьж байгаа хэрэг.

Орчин үеийн шатахуун түгээх станцууд нь ихэнх тохиолдолд цэвэр шатахуунаар үйлчилдэг ба бензин насосоор бага хэмжээний л шүүлт явагдаж байдаг. Гэсэн хэдий ч уг бага хэмжээний бохирдол нь дамжих магадлалтай. Нэг түлшний шүүлтүүр нь ойролцоогоор 2 жил ашиглагдан 50 мянга орчим зайг туулах багтаамжтай байдаг ба уг замыг бүтэн туулахаас өмнө солих ёстой байдаг.

Шаардлагатай материалууд:

  • Flare nut wrench of the appropriate size/Тохирох хэмжээтэй нагтнаа түлхүүр
  • Fuel line disconnect tool/ Түлшний хоолой салгагч багаж
  • Pliers/Ялгаатай төрлийн хошуутай бахинууд
  • Protective gloves/Ажлын бээлий
  • Safety glasses/Ажлын шил
  • Screwdriver/Отвертка
  • Wrench of the appropriate size/Тохирох хэмжээтэй түлхүүр
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Түлшний шүүлтүүрийг салгах

Алхам №1: Түлшний шүүлтүүрийг олох. Ихэнх тохиолдолд түлшний шүүлтүүр нь копут эсвэл рам дагасан хэсгээр байрлалтай байдаг.

Алхам №2: Түлшний савны тагийг нээх. Түлшний савын тагийг нээж түлшний системийн даралтыг буулгах.

Алхам №3: Түлшний хоолойг салгах. Хоёр ширхэг түлхүүр ашиглан түлшний хоолойг шүүлтүүрийн саваас салгана. Шүүлтүүрийн саванд болон шүүлтүүрийн хоолойд таарсан хэмжээтэй түлхүүрүүдийг тус тус байрлуулна. Шүүлтүүрийн саванд тааруулсан түлхүүрийн хөдөлгөөнгүй барьж харин шүүлтүүрийн хоолойд тааруулсан түлхүүрийн цагийн зүүний эсрэг эргүүлнэ.

Тэмдэглэгээ: Түлшний хоолой салгах арга нь тээврийн хэрэгслээс хамааран ялгаатай байдаг. Зарим хоолойг салгахын тулд тусгай багаж ашиглах шаардлагатай болдог бол заримыг нь бахь отверка ашиглан салгах шаардлагатай тохиолдлууд байдаг.

Алхам №4: Түлшний шүүлтүүрийн савын бэхэлгээг салгах. Бэхэлгээний боолтод тохирох хэмжээтэй амтай түлхүүр ашиглан суллаж улмаар салгана.

Алхам №5: Түлшний шүүлтүүрийн савыг салгах. Түлхүүрийг салган, бэхэлгээ нь сул болсон цагт, түлшний шүүлтүүрийн савыг бэхэлгээнээс сугалан гаргана. Хуучин шүүлтүүрийг хаяна.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Шинэ шүүлтүүрийг суурилуулах

Алхам №1: Шинэ шүүлтүүрийг суурилуулах. Шинэ шүүлтүүрийг бэхэлгээнд шургуулж оруулна.

Алхам №2: Шүүлтүүрийн бэхэлгээний боолт/шуруп-г холбох. Бэхэлгээний шүрүпнүүдийг гараараа зөөлөн шургуулж оруулна. Таарах түлхүүрээр тохирсон хэмжээнд очтол нь чангална.

Алхам №3: Түлшний хоолойг буцаан холбох. Эхлээд түлшний хоолойг гараараа холбоно. Дараа нь нээлттэй амтай түлхүүрийн түлшний шүүлтүүрт, нагтнаа түлхүүрийн түлшний хоолойд тааруулан барина. Түлшний хоолойнд тааруулсан түлхүүрийн цагийн зүүний дагуу тохиромжтой даралтад очтол чангална, энэ хугацаанд нөгөө түлхүүрийг хөдөлгөөнгүй барина.

Алхам №4: Түлшний савны тагийг буцаан суурилуулах. Машинаа унаад явах үедээ марталгүй тагаа буцаагаад суурилуулаарай.

Алхам №5: Тест жолоодлого хийх. Машинаа асаан ямар нэгэн шингэн дусаж байгаа эсэхийг шалгах, хэрвээ шингэн дусаж байгааг анзаарвал машинаа унтрааж түлшний шүүлтүүр, хоолой болон бусад бэхэлгээнүүдийг сайтар шалгах.

За ингээд л боллоо, түлшний шүүлтүүрээ солих нь таны хийх ажил биш юм шиг санагдаж мэргэжлийн хүмүүст даатгахыг хүсвэл  та ДОКТОР АВТО сүлжээнд хандаж болно.