ИНВЕРТЕР ЯАГААД ШАТДАГ, ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэх нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30% ийг гадагшлуулж чаддаг. Харин хайбрид машин нь бензин хөдөлгүүрээс гадна инвертэртэй (цахилгаан мотортой) байдаг тул түүнийг тусдаа хөргөх шаардлага гардаг.

  • Үүнийг цахилгаан насосны туслалцаатай, шингэнийг эргэлдүүлж хөргөдөг. Цахилгаан насос эвдрэх шалтгаан нь бага шингэнтэй байх, хийтэй байх зэргээс халж эвдрэх нь түгээмэл байдаг. Бас моралын элэгдэл ч үүнд хамаарна гэдгийг мартуузай. 

Тиймээс хөргөх шингэн болон насосын ажиллагааг үргэлж шалгах хэрэгтэй. Насосыг шалгахдаа инвертерийн хөргөх шингэн хийдэг тагийг аваад ус сэлж байгаа эсэхийг шалгана. Хэрвээ сэлж байвал хэвийн, сэлэхгүй бол насосны гэмтэл байх магадлалтай. 

Харин сонсголоор шалгая гэвэл түлхүүрээ ON дээр тавихад жигд, шунгинах мэт дуу гарна. Энэ нь хэвийн ажиллагааг илэрхийлнэ.  

Эвдрэх магадлалыг учир шалтгаанаар дарааллуулж бичвэл: 

Хөргөх шингэн>цахилгаан насос>инвертер

Тиймээс хамгийн боломжтой зүйлсийг нь үргэлж тордож байвал хойшид гарах том эрсдэлээс сэргийлж чадах юм. Энгийн машинд моторыг хөргөх гэсэн ганц зүйл байдаг бол хайбрид машинд х2 дахин анхаарал халамж энэ тал дээр танаас нэхэх юм. 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.