БАЛЧИР ХААД, ХАТДЫН СЭНТИЙ BOOSTER

Эхнэр бид хоёр аав, ээж болж нэг л мэдэхээ хүү төрж,  2 ой хүрлээ. Тэгсэн бүр долоон дор юм боллоо. Хүүгийн ааш гэж хүн байтугай тэмээ тэсэж, ямаа тэвчихээргүй болдог юм байна. Хөдөлгөөн гэж сармагчаан, сармагчин... энүүгээр тэрүүгээр дүүлж, энэ тэрийг эвдэн нурааж, боль гэхээр аавдаа өлхөн ухамсрын шанаа өгч, юм, юм л хийдэг боллоо.

Машин дотор бол бүр ярих юм байхгүй ээ. Гялс гээд л урд суудал дээр, гялс гээд л хойд суудал дээр дэгдэж, дэргэд ирээд жолооны хүрд ч мушгиж байх шиг... Тэр бүрт би гэдэг чинь хүүтэйгээ ноцолдсоор усан хулгана байтугай усан гахай болчихдог байлаа.

Дунд сургуулийн бага ангид ороод ч нэмэр болсонгүй. Тэгсэн минийхээ зовлонг мэдэхийн дээдээр мэддэг хань маань нэг сайхан өдөр Booster гэдэг хүүхдийн суудал аваад ирлээ.

Би “энэ худлаадаа, хүү нэг сандайлж үзээд л хойш нь шидчихнэ” гэсэн чинь харин үгүй шүү. Манай балчир эзэн хаантан Booster сэнтий дээрээ сэтгэл хангалуун тухлаад, хэзээ ч байгаагүй тийм их тохь тухтай, намба төрхтэй явдаг болсон шүү. Би ч сая нэг норсон хулгана, зурам, нойтон гахай, нохой биш хүн шиг машинаа унаад явдаг болсон доо.

БАЛЧИР ХААД, ХАТДЫН СЭНТИЙ BOOSTER-ЭЭ ГЭЖ...