НАКЛАДНЫ МЭДРЭГЧ ГЭЖ ЮУ ВЭ?

Накладны мэдрэгч нь жижиг металл чих, накладны арын нимгэн төмөрт байрладаг. Тэр нь наклад нимгэрч солих төвшинд очиход пиланзны гадаргуутай шүргэж чахрах, хяхтнах чимээ гаргах үүрэгтэй.

Накладны чих гэмтсэн эсвэл муудсан шинж тэмдгүүд

  • Чахрах, хяхтнах чимээ явалт дунд гарах мөн тоормос гишгэхэд алга болж байгаа бол.

Накладны чихтэй холбоотой засварын зөвлөгөө

  • Тоормосны мэдрэгчээс өгч байгаа анхааруулах чимээг тоохгүй явах нь пиланзыг гэмтээж болзошгүй мөн аюултай нөхцөлд тоормосны аппаратад нөлөөлдөг.
  • Тоормосны мэдрэгчүүд накладанд холбогдсон байх ёстой
  • Бүх шинэ накладууд мэдрэгчтэйгээ хамт ирдэггүй. Тиймээс бид мэдрэгчтэй наклад ашиглахыг зөвлөж байна.