ОР БОЛЧИХДОГ МАШИН ЯПОН ЖУУЛЧДАД ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА

Япон бол нийтийн тээвэр нь дээд зэргээр хөгжсөн улс гэдэгтэй санал зөрөлдөх хүн бараг гарахгүй л болов уу. Тиймээс ч хувийн машины хэрэгцээ энэ улсад гараад байх нь тийм ч их биш. Гэхдээ ингэлээ гээд машины эрин үе дуусчихаагүй бололтой. Тэдэнд шинэ сонголт гарч ирсэн төдийгүй зочид буудлуудтай өрсөлдөх болсон байна. Яагаад вэ гэхлээр үнэ хямдтай бас олон төрлийн сонголттой тухлаг түрээсийн машины сонголт бий болж.

Энэ талаар Niconico Rentacar мэдээлэхдээ кэй гэх жижиг оврийн зай эзэлдэггүй машиныг унтахад зориулж тохижуулаад үйлчилгээнд гаргахад эрэлт маш өндөр байдаг талаар ярьсан юм.

Тус машинууд нь дөрвөлжин хэбэртэй тул дотроо маш том орон зайг бий болгодог. Суудлыг нь эвхээд доош нь хураахад 1.85 урттай ор болчдог байна.

За тэгээд л нар сарны туяанаас хамгаалсан хөшигтэй байхад таны хувийн орон зай бүрдчихлээ л гэсэн үг.

Энэ төрлийн үйлчилгээг ууланд аялах, загасанд явах, байгальд аялах, урт хүлээх вагон, автобусны хүлээлтийн үед ашиглах нь элбэг байдаг бөгөөд зочид буудалд байрласнаас хамаагүй зардал багатай болдог гэнэ.

Үнийг судалж үзвэл 2 өдөр 1 шөнө нь $93 доллар, нэмэлт 1 шөнө нь 70 доллар орчим байдаг аж.