TOYOTA-ЫН 5КМ ҮРГЭЛЖЛЭХ МУШГИРАЛДСАН ШИНЭХЭН УРАЛДААНЫ ЗАМТАЙ ТАНИЛЦАНА УУ

Та бүхэн “Nurburgring” гэж урьд нь сонссон л байх.  Хэрвээ сонсоогүй бол энэ нь Германд байрлах ойролцоогоор 30км урттай 150,000 хүний багтаамжтай мотоспортын уралдааны зам юм.

Тэгэхээр уг уралдааны замын арай жижиг бөгөөд сайжруулсан хувилбарыг нь бүтээхээр Toyota компани шийдсэн бөгөөд аль хэдийн туршилтын үеээ давчихсан байна. Тухайн замын гол онцлог нь жолоочийн ур чадварыг шалгасан хүнд хэцүү бартааг агуулсан аж.

Уг уралдааны зам нь Toyota-ын Япон дахь төв салбараас 30 минут явах газарт байрлах бөгөөд хамгийн өндөр цэгээсээ хамгийн нам хүртлээ 75 метрийн зайтай аж. Бүтээн байгуулах ажил нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй байсны ихэнх нь туршилтын жолооч нар байжээ.

Тэд ажиллах явцдаа хүрээлэн буй орчныхоо 70-аас багагүй хувийг ногооноор нь үлдээх зорилт тавьсан хэмээжээ. Уг зам 2023 онд нээлтээ хийх бөгөөд нийт өртөг нь 300 тэрбум иен буюу ойролцоогоор 2 тэрбум доллар болсон байна.