ШАВАРТАЙ ЗАМД ХЭРХЭН ЖОЛОО БАРИХ ВЭ?

Ерөнхийдөө дундаж машин 5 см-с илүүгүй шавартай газрыг туулах чадвартай.

Харамсалтай нь шаварны гүн бүх газраа жигд биш бас хэмжихэд хэцүү. Боломжтой бол өөр замыг сонгосон нь зөв.

Гэсэн хэдий ч сайн шалгасны дараа шавартай хэсгийг туулахаар шийдсэн бол доор дурдсан зөвлөгөөг чадахаараа ашиглаж аль болох аюулгүй туулаарай.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ:  Шавартай замаар машинаа хэрхэн аюулгүй жолоодох вэ?

Алхам 1: Машинаасаа гарч нөхцөл байдлыг шалга. Юмс ойроос, өөрөө очиж харсан нь машин дотроосоо харснаас өөр харагддаг.

Дээрх даалгаврыг биелүүлэхийн өөрийн биеэр алхаж үзэж, зам руу бага зэрэг орж ямар саад тотгор зам дээр байгааг харж шаврын гүнзгийг шалгах боломжтой. Ингэж байж туулах эсэхээ шийдэхэд илүү мэдээлэлтэй болж шийдвэр гаргах боломжтой болно. Мөн туулахаасаа өмнө замд тааралдах аюултай хэсгүүдийг тодорхойлж чадна.

Алхам 2: Хэрэв шаардлагатай бол дугуйны хийг бага зэрэг сулла.

Нэлээд урт энхэл донхолтой шавартай замыг туулах хэрэгтэй болсон бол дугуйны хий хэмжигч шүүрч аваад дугуйныхаа даралтыг бууруулаарай.

Энэ нь таны дугуйн хээ газартай илүү нийлэх боломжийг олгож шавар дундуур гатлахад илүү үрэлт үүсгэж өгдөг. Энэ зорилгоор дугуйны даралтыг 18psi аас 20psi (нэг инч дэх даралтын хэмжээ) хүргээрэй. Буцаад энгийн замдаа ормогц хамгийн ойр байрлах дугуй засвар дээр очоод дугуйгаа хийлүүлээрэй.

Алхам 3: Бага тогтмол хурдаар тохируул. Шавар дундуур явахдаа хамгийн тохиромжтой хурдыг олно гэдэг нь өөрөө урлаг юм. Энэ урлагт суралцах цаг байхгүй байх талтай. Хэт хурдан явж удирдлагаа алдаж шаварт суухгүйгээр тохирох хүчийг өгч явах хэрэгтэй.

Үнэндээ бодит хурд маань газрын нөхцөл байдлаас хамааруулж явах хэрэгтэй ч ихэвчлэн 8 - 15 км/цаг хооронд байдаг.

Тиймээс удаан тогтмол хурднаас гадна тэвчээртэй байгаарай.

Алхам 4: Шавартай замд машины мөрнөөс болгоомжил. Шавартай замаар машины мөр дагуу явах эсвэл шинээр зам гаргаж яваа үедээ үргэлж шавар хөндөгдөөгүй хэсгийг сонгож яв. Учир нь хамгийн зөөлөн, гулгамтгай хэсэг машины мөр дагуу үүсдэг. Мөн мөр дагуу явахад машин нам төвшинд байрлаж газар болон машины доод хэсгийн зайг багасгана. Энэ шаварт суух шалтгаан болдог.

Зөвлөмж: Хэрэв шаварт суусан бол эхний ээлжид бүү сандар. Зөөлхөн хааз өгөөд биеэ урагш хойш хүчтэй хөдөлгөж дэмжээд үз. Хэрэв азтай бол шавраас гарна. Хэрэв бүтэхгүй бол машинаасаа гараад газар байгаа мөчир, навч юу олдож болно бүгдийг олоод урд дугуйн урд тавьж үрэлт үүсгэхийг хичээ дараа нь мөн зөөлөн урагшлахыг оролд.

Шавартай газраар жолоо барих нь заавал байнга тохиолдохгүй нөхцөл байдал ч сурсан байх сайн чадварын нэг юм.

Хэрэв бүх аргаа хэрэглээд шавраас гарах боломжгүй улам шигдэж байгаа бол бууж өгөөд тусламж дуудах хэрэгтэй.

Заримдаа татуулж гарах нь цорын ганц зам байдаг. Энэ нөхцөлд татаж гаргах боломжтой чирэгчтэй найзыгаа мэддэг гэж найдаж байна.