ЦАГ АГААРЫН ТААГҮЙ НӨХЦӨЛД АНХААРАХ 5 ЗҮЙЛ

Цаг агаарыг тааруу нөхцөл байдалд хэрхэн жолоо барихыг мэддэг байх нь таны аюулгүй байдалд тус хүргэнэ. Бага хурд, эртнээс тоормос гишгэх мөн гэнэтийн үйл явдалд бэлтгэлтэй сэрэмжтэй жолоо барих нь таны аюулгүй байдлыг хангахад тусална.

Хурдаа бууруул

Та бороотой, цастай эсвэл мөстсөн үед жолоо барихдаа хурдаа бууруулах нь таны хийж чадах хамгийн чухал зүйл юм. Эдгээр цаг агаарт зогсох нь илүү хүндрэлтэй байдаг ба цастай болон мөстсөн үед тээврийн хэрэгслээ удирдах нь улам илүү хэцүү байдаг. Харин хурдаа бууруулснаар та аливаа нэг сааданд хариу үйлдэл үзүүлэх хангалттай их цагийг өөртөө бий болгож чадна. 

Хар мөс буюу зам дээр үүссэн үл харагдах халтираанд бэлтгэлтэй байх

Хар мөс гэж нэрлэгддэг, зам дээр үүссэн нүдэнд үл харагдах халтиргаа нь маш аюултай. Энэ нь ихэнх тохиолдолд гүүр эсвэл нарны тусгал хүрдэггүй хэсэгт мөн ус зайлуулах хоолойтой газруудад үүсдэг. Замын уулзвар болон эргэлттэй хэсгээр явах гэж байгаа бол хурдаа хасан тоормосоо хүчтэй даралгүйгээр зогсох боломжтой байхаар жолоодоорой. 

Болгоомжтой тоормослох

Цаг агаарын таагүй нөхцөлд жолоо барьж байхдаа огцом тоормос гишгэх нь тийм сайн санаа биш. Хэрэв та тоормосоо гишгэх шаардлагатай байгаа бол урьдаас зөөлөн гишгэх нь зүйтэй. Энэ нь шарвахаас сэргийлнэ.

Нөхцөл байдалд анхаарал хандуулах

Хэрэв та үерлэсэн замтай тулгарвал шууд гатлах гэж битгий оролдоорой. Нүдэн баримжаагаар үерийн үс хэр гүнзгий болохыг таамаглахад бэрх байдаг. Гаталж байх явцад тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ус орох эрсдэлтэй. Мөн түүнчлэн гүнзгий ус нь хүчтэй урсгалтай байдаг тул тээврийн хэрэгслийг урсгах эрсдэлтэй. 

Ялагдашгүйн синдромоос зайлсхийх

Машин томрох тусах тээврийн хэрэгслийн жолоочид цаг агаарын таагүй нөхцөл байдлыг илүү хялбараар даван гарч чадна гэж боддог. Нэмэгдэж буй жин, дөрвөн дугуйны маажилт нь эдгээр тээврийн хэрэгсэлд арай давуу талыг олгох хэдий ч цастай эсвэл бороотойд хурдны дээд хязгаарт хүртлээ давхиж болно гэсэн үг биш юм.

Таны тээврийн хэрэгсэл том жийп байж болно, гэхдээ халтираанд ялгаагүй л гулгах болно. Мөн түүнчлэн огцом хөдөлгөөн хийсэн тохиолдолд эдгээр тээврийн хэрэгслүүдийн шарвах магадлал нь илүү өндөр байдаг.  

Цаг агаарын таагүй нөхцөл нь жолоо барих процессыг илүү хүндрэлтэй болгодог. Тийм учир зуны дугуйгаа өвлийхөөр сольж бусад шаардлагатай аюулгүйн арга хэмжээг авсны дараа л хөдөлгөөнд оролцоорой.