LEXUS КОМПАНИ КРОССОВЕРЫН ШИНЭ ЗАГВАРТАЙ БОЛОХ УУ?

Тус компанийн хамгийн жижиг кроссовер загварыг UX хэмээн нэрийддэг. Тайлбарлавал кроссовер дотроо RX хамгийн том тэгээд NX, тэгээд UX...

Харин энэ удаад UX-ийн доор орших бас нэгэн кроссоверыг гаргаж магадгүй шуумыг эрх бүхий албан тушаалтан болох дэд ерөнхийлөгч Koji Sato мэдээлсэн байна.

Тэрээр хэлэхдээ: Жижиг гээд хямдхан байна гэсэн үг биш, одоо чинь хүмүүсийн чиг хандлага өөрчлөгдөж авсаархан зүйлд дурладаг болчихоод байна шүү дээ. Би яг гарна гэж хэлэхгүй ч ийм боломж байгаа гэдгийг олж хараад байна.

Мэдээж гарвал 30,000 паундаас хямдхан байх тал дээр анхаарах болно хэмээжээ.

Хэрвээ бодит ажил хэрэг болвол бидний сайн мэдэх CT хэйчбакыг хойч үе болоод зах зээлд эргэн ирэх магадлалтай.