ШИНЭ ДИЗАЙН ГЭЖ МАРТАГДСАН ДИЗАЙНЫГ ХЭЛДЭГ

Эртээ урьдын цагт буюу 1978 онд дизайнерууд 2001 онд машинууд ийм болно гэж зөгнөж байж ээ. Гол онцлог нь гэвэл нэг арал дээр 2 кузовыг нэгтгэсэн шувуу хэлбэрийн кузовтой аж.

Энэ загварыг гаргасан Curbis Brubaker нь 1969 онд Женерал Моторс компаниас гарч хувийн дизайны студи болох The Brubaker Group-ийг Лос Анжелес хотноо байгуулжээ. Энэ прототайпын нэрийг нь HAWK гэж нэрлэж байгаа бөгөөд зай багтаамж томтой, уламжлалт дөрвөлжин вангуудаас өөр хэлбэртэй. Нэмэлтээр замын дуу болон доргилтыг багасгах хийцтэй, аеродинамик болон шатахуун зарцуулалтыг сайжруулж спортлог хийцтэй болгосон байна. Улмаар түүнийг хайбрид системтэй хийж урд болон хойд тэнхлэг нь тус бүртээ цахилгаан мотортой, мөн соронзон пүрш амортизаторын системтэй байх талаар дурдаж ээ.

Харин Элон Маскын шинээр гаргасан Cybertruck-ийг яагаад ийм хэлбэртэй юм бэ гэж асуухад тэрээр кузовын төмөр нь энгийн төмөрнөөс х30 дахин хатуу учир хэлбэр хийцэнд ороход төвөгтэй. Тиймээс ийм загвараар хийсэн талаар дурдсан байдаг.

Ингээд та бүхэн 2 загварын харьцуулалтыг харж үзнэ үү.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.