ДАРАА ҮЕИЙН LX-ХАЙБРИД СОНГОЛТТОЙ

Японы RESPONSE гэх сэтгүүлд шинэ үеийн LX-ын талаарх зарим нэгэн сонирхолтой мэдээллийг ил болголоо. 

Дараа үеийн загварт хайбрид хөдөлгүүрийн сонголт байх бөгөөд одоо байгаа 5.7 литрийн V8 моторыг халж 2.5 литрийн хос турбо V6 хайбрид моторыг ашиглана гэв. Түүнээс 473 м.х (дшх-ээс 295, цахилгаан мотороос 178 м.х) гарна гэжээ. 

Мэдээж суурь бүтэц архитектурын хувьд Ланд Круйзертэй ижилхэн, 2-уулаа шинэ үеийн TNGA гэх суурин дээр бүтээгдэх аж. 

Гэхдээ энэ удаагийн мэдээлэл нь өмнө нь Bestcar сэтгүүлд гарч байснаас арай өөр байгаа юм. Тэд 3.5л хос турво ви6 моторыг LS седанаас авч ашиглана гэж мэдээлж байлаа. Мөн MAG-x гэх Японы сэтгүүлд дараа үейин LX-ыг 2021 онд танилцуулна гэж байв.