ГАЛЗУУРАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ БУЮУ НИСЭХ ТЭРЭГНЭЭС G63 ХАЯВ

Igor Moroz гэх Оросын Youtube суваг эрхлэгч нэгэн этгээд зүйлийг хийлээ. Тэрээр дилертээ гомдсон уу машиндаа гомдсон уу эсвэл өөрийх нь галзуурал уу мэдэхгүй. Ямартай ч 300 метрийн өндрөөс Мерседес-Бенз G63 загвараа нисэх онгоцноос унагааж үзүүллээ. 

Тэрээр өөрөө тайлбарласнаар 2018 оны 3 сард шинээр нь 280,000 доллараар авч байсан боловч сар бүр сервисийн зардалд тамтаггүй их мөнгө зарцуулах нь утгагүй санагдсан дээрээс нь сервисийн зүгээс баталгааны хугацаан дахь зүйлсээ солихоос тээршаасан зэрэг асуудлууд байж ээ. 

За ингээд түүний бичлэгтэй танилцая. Олон хүн үзвэл дараагийн машинаа ч ингэж үзүүлэхэд бэлэн гэсэн.