MCLAREN SPEEDTAIL ЗАГВАР 400 КМ/Ц ХУРДАЛДАГ

  • McLaren компанийн сүүлийн бүтээл болох Speedtail нь АНУ-ын тестийн зам дээр 400 км/ц хурдалж анх амласан хурднаасаа илүү хурдалж амжилт үзүүлэв
  • Тус машин нь хайбрид хайперкар ангилалд багтах бөгөөд хос турботой 4.0 литрийн ви 8 моторыг цахилгаан мотортой хослуулснаар 1035 морины хүчийг гаргах боломжтой болсон
  • 2020 оны 2 сараас захиалагч нарт хүргэж эхлэх бөгөөд үнэ нь $2.1 сая ам.доллар
  • 106 захиалагч нарт гар аргаар угсран хүргэнэ

Шинэ загварын машин нь 3 хүний суудалтай бөгөөд 0-100 км/ц хурдыг 2.3 секундэд авч чадна гэдгийг компанийн зүгээс мэдэгдээд байгаа юм. Үүнд гол нөлөөлж байгаа зүйл нь түүний агаар зүсэх чадвар хамгийн сайн болсон кузовын хэлбэр нөлөөлж байгаа гэнэ. Тиймээс урт нь 5.18 м урттай жин нь 1430 кг аж.