ШИНЭ БРЭНД UNI-T

Uni=Universe, T=Teenage гэсэн утга.

Хятадын дотоодын авто үйлдвэрлэгч Changan Automobile компани нь Форд болон PSA групптэй хамтын ажиллагаа эрхэлдэг билээ. Харин энэ удаад өөрсдийн UNI гэх брэндийг гаргаж ирж байгаа бөгөөд 4 сард болох Бээжингийн Авто шоуны үеэр шинэ загварын UNI T кроссоверыг танилцуулахаар бэлтгэсэн байна.

Урт нь 4,515 мм, өргөн нь 1,870 мм, тэнхлэг хоорондын зай нь 2,710 мм юм байна. Хэдийгээр хэмжээ нь жижиг мэт санагдавч зураг дээрээс тийм ч жижиг харагдахгүй байгаа юм.

Түүнийг анх харвал Хонда HR-V, Toyota C-HR загварыг санагдуулам, тэд нартай нэг тавцанд өрсөлдөх нь тодорхой юм гэж харагдана. Улбар шар оруулгатай урд нүүр, сунаж давсан дээвэр, хойд хаалганы бариул нь С багана дээр байрласан зэрэг нь анхаарал татмаар.

Хөдөлгүүрийн хувьд 1.5 л болон 2.0 литрийн турбо хөдөлгүүрийн сонголтыг олгоно. Одоогоор үнийн мэдээлэл нь тодорхой болоогүй