ТОЁОТА КОМПАНИ 700,000 МАШИНАА ЭРГҮҮЛЭН ТАТНА
Хэрвээ та Тоёота унадаг бол доорх мэдээллийг сайн уншаарай. Тоёота болон Лексус брэндийн 700,000 гаруй автомашиныг бензин насосны асуудлаас болж эргэн дуудах болсон байна. Хэрвээ бензин насос ажиллагааны явцад доголдвол компанийн хэлснээр хөдөлгүүр тасалдана гэсэн юм.
Бүр тодруулбал хэрвээ өндөр хурдтай явах үед бензин насос доголдвол ослын нөхцөл бий болох магадлалтай. Тиймээс энэ асуудлыг Тоёота компани судлаад 2018-2019 оны загвартай доорх загваруудыг эргэн дуудаж засварлахаар болсон байна.
Үүнд:
- 2018-2019 Model Year Lexus LS 500, LC 500, RC 350, RC 300, GS 350, IS 300, ES 350, LX 570, GX 460, and RX 350
- 2019 Model Year Lexus NX 300, RX 350L, and GS 300
- 2018-2019 Model Year Toyota 4Runner, Camry, Highlander, Land Cruiser, Sequoia, Sienna, Tacoma, and Tundra
- 2019 Model Year Toyota Avalon and Corolla
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү...
Эх сурвалж: CNN