RAV4 АЛДААГАА ЗАСАЖ АЮУЛГҮЙ БОЛЛОО

2019 оны 9 сард Шведийн Teknikens Varld сэтгүүл 68 км/ц хурдтай үед нь маневрийн тест хийхэд маш муу, осолтой үр нөлөөг үзүүлж байсан билээ. Жолооч, сэтгүүлчийн хэлж байгаагаар ESP (электрон тогтворжуулалтын систем) нь тээр хойно ажиллаж байж ээ. Энэ алдаа хайбрид болон энгийн аль аль хувилбарт нь мэдэгдэж байсан юм.

Харин үүнд ач холбогдол өгсөн Тоёотагийн хөгжүүлэлтийн багийхан программын сайжруулалт хийснээр энэ алдааг засаж одоо илүү аюулгүй болж чадсан байна. Тэд VSC буюу тогтворжилтийн системийн ажиллагааг сайжруулж, тоормосны хүчийг нэмснээр алдааг засаж аюулгүй RAV4 машиныг бий болгож ээ.

Хэрвээ та дээрх төрлийн машин унадаг эсвэл худалдан авах гэж байгаа бол одоо айлтгүй болж. Харин программын сайжруулалтыг дилертээ хандаж хийлгэхээ мартуузай.