MERCEDES X-CLASS ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗОГСООНО

Энэ жилийн 7 сараас эхлэн Мерседесийн анхны пикап болох X-Class загварын үйлдвэрлэлийг зогсоох болсноо компанийн зүгээс зарлалаа. Түүнийг ердөө 2 жил үйлдвэрлэж байгаа бөгөөд зогсоож байгаа шалтгаан нь хангалттай борлуулж чадахгүй байгаатай нь холбоотой аж.

Албаны мэдээлэлд дурдсанаар: Х-Класс загварыг 2017 онд Мерседес компани дунд ангиллын пикап зах зээлд өрсөлдүүлэхээр гаргаж байсан. Гэвч энэ удаад түүнийг цаашид үйлдвэрлэхгүй зогсоохоор шийдвэрлэж байгааг мэдэгдэж байна. Энэ хугацаанд борлуулалтанд өндөр хувь нэмэр оруулж байсан Австрали болон Өмөнд Африкийн орнуудад баярлалаа ... хэмээсэн байна.

Тэдний бага гэсэн тоо баримтыг сонирхвол 2019 онд дэлхий даяар 15,300 ш загварыг борлуулж. Уг нь Х-Класс загвар нь бидний сайн мэдэх Ниссан Навара загвар дээр суурилан бүтээгдсэн юм.