YAMAHA ЦАХИЛГААН СПОРТ МАШИНЫ МОТОРЫГ ҮЙЛДВЭРЛЭНЭ ХАРИН ДАРАА НЬ ТҮҮНИЙГЭЭ МОТОЦИКЛД АШИГЛАХ УУ?

Yamaha компани 270 морины хүчтэй синхрон соронзон цахилгаан моторыг үйлдвэрлэн туршиж байна. Уг моторыг Alfa-Romeo-ын 4с спорт загварт суурилуулан зам дээр туршиж байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй тус цахилгаан моторыг 35кВ-аас 200кВ чадлын сонголттойг бусад OEM үйлдвэрлэгч нарт санал болгож байгаа гэнэ. Тэдний хэлж байгаагаар 200кВ чадалтай мотор нь бусад үйлдвэрлэгч дундаа нэлээд чадалтайд тооцогдох гэнэ. Улмаар шинэ мотор нь хөнгөн бас хэмжээ багатай учраас бусдаас давуу талтай гэж онцолж байна. 

Одоогоор Yamaha компани бага чадалтай цахилгаан моторыг нь цахилгаан скүүтэр, e-bike зэрэгт нийлүүлж байгаа ч ирээдүйд том чадалтай мотороо өөрсдийн байкнуудад ашиглавал хэдийнээ шилдэг болсон YZF-R1M загвараас ч илүү хурдан байх боломжтой юм.

Хэрвээ Ямаха компани цахилгаан байкны зах зээлд хөл тавибал томоохон өрсөлдөгч болох нь дамжиггүй билээ.