MERCEDES-AMG 2,700 М.ХҮЧТЭЙ ЗАВЬ ТАНИЛЦУУЛЛАА

Mercedes-AMG болон Cigarette Racing Компаниудын хамтын ажиллагааны хүрээнд Miami INternational Boat Show-д 59' Tirrana AMG Edition гэх загварыг танилцуулах гэж байна. Үүнтэй хослуулж G63 жийпний Cigarette Edition хувилбарыг танилцуулах гэнэ.

Завьны хувьд 6 ш 4.6 литрийн суперчаржертэй V8 хөдөлгүүрийг ашиглана. Нэг бүрээс нь 450 м.хүч нийлээд 2,700 м.хүч гарч цагт 129 км/ц усан дээр хурдлах чадвартай. Бага хурдтай үедээ суурин дээрээ маневр хийх ид шидтэй гэнэ.

Салоны хувьд хар цэнхэр өнгийн арьсан доторлогоотой. Хянах самбар нь том дижитал дэлгэцтэй. Халалтаас хамгаалсан нано бүрхүүлтэй, халуун дамжуулдаггүй ойлгодог гадаргатай. Нийт 29 спийкэр болон 5200 ватт чадалтай стерео системтэй. Харин доороо том ор, шүршүүр, усан онгоцтой.