GOODYEAR: ДУГУЙГ СОЛИХ ШААРДЛАГАГҮЙ БОЛГОНО

  • Дугуй үйлдвэрлэгч Goodyear компани ReCharge нэртэй концепт дугуйн загварыг танилцууллаа. Уг технологи нь ухаалаг системийн тусламжтайгаар дугуйн хээгээ тохируулдаг аж.
  • Явах зам болон цаг агаарын өөрчлөлтөнд дугуйгаа бэлтгэхэд тун амархан болгох аж.
  • Үүнийг ирээдүйн цахилгаан машинуудад ашиглана гэж төлөвлөж байна.

Тус компанийн концепт дугуй нь цаг агаарын өөрчлөлтөд өөрийгөө өөрчлөх чадвартай гэдгээр онцлог юм. Уг дугуй нь хурдны зам, цастай зам, шороон замд зориулагдан өөрийгөө өөрчлөх чадвартай бөгөөд үүний тулд танд 3 төрлийн капсулын хэрэгцээгарна.

Дугуйн гол хэсэгт эдгээр капсулаас сонгож хийснээр хээг өөрчлөх боломжтой болно.

Дугуй замын гадаргууг мэдрэх бөгөөд хэрэгцээтэй үедээ голын хэсэг нь капсулаа нэхэж онгойно.

Дугуйн хээ нь аалзны шүлс мэт бүтэцтэй бөгөөд жин багатай, био задрал үүсэх чадвартай гэж үйлдвэрлэгчээс мэдээлсэн.

Шингэн капсул нь хээг цэнэглэнэ.

Компанийн хэлснээр том эвдрэлд хүрэхгүй, байнга шалгах ч шаардлага гарахгүй гэв.

Тайлбар бичлэг