BYD КОМПАНИ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МАСК ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛООД БАЙНА

БНХАУ-ын BYD компани бол дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгчийн нэг юм. Харин тэд энэ өдрүүдэд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийг бага зэрэг өөрчлөн COVID-19 вирустэй тэмцэхэд гар бие оролцож байна.

Тэдний 3,000 гаруй инженерүүд үйлдвэрийн шугамыг бага зэрэг өөрчлөн өдөрт 5 сая маск, 300,000 сав ариутгагч шингэн үйлдвэрлэдэг болсноор дэлхийн хамгийн том энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон байна.

BYD компани өдөрт 5-10 маск үйлдвэрлэгч машиныг хийж байгаа бөгөөд ингэснээр өдөрт үйлдвэрлэх маскны тоог 300,000 ширхгээс 500,000 ширхгээр нэмэгдүүлэх боломжтой болж байна. Нэг машины өдрийн хүчин чадал нь 60,000 ширхэг маск байдаг аж.

BYD компанийн талаар сонирхолтой мэдээлэл дуулгахад MSM компани Монголд албан ёсоор оруулж ирэхээр судалж, туршилтаа өнгөрсөн өвөл хийсэн бөгөөд амжилттай болсон тохиолдолд Монголын зах зээлд цахилгаан загваруудыг худалдаалах магадлалтай байгаа билээ.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.