BOLLINGER: ӨӨРИЙН ХҮСЛЭЭРЭЭ ТОНОГЛО

Өнгөрсөн сард Bollinger компани нь класс-3 ангилалд багтах цахилгаан машины E-Chassis гэх рамыг танилцуулж байсан. Харин өнөөдөр уг рамыг хэрхэн яаж ашиглах боломжтой, өөрсдийн зүгээс ямар ямар байдлаар худалдаанд гаргахаа танилцууллаа. 

Тэд уг рамыг богино болон урт төрлөөр 2 болон 4 хаалганы сонголттойгоор худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. Та тэвшний хойд хэсэгт өөрийн хүслээр юуг ч тохижуулж эсвэл тоноглож болохоор болсныг мэдэгдэхэд таатай байна. Шинэ загвар нь бүх дугуйн хөтлөгчтэй 120 кВц батэрэйгээр ажилладаг 2 цахилгаан мотортой байх гэнэ. Үүний үр дүнд 2,267 кг даах чадвартай болсон байна.

Үүнээс гадна портал тэнхлэг, өндрийг тохируулагч систем зэргийг нэмэлтээр хийлгэх боломжтой гэнэ. 

Ингэж өөрийн дураар тоноглох боломжтой болсноор ачилтын компани, барилга, үйлдвэрлэлийн компаниудад олон боломжийг нээж өгнө гэж тэд үзэж байна. Тус загварыг 2021 оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд $125,000 доллараар үнэлээд байна. 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.