ӨГЛӨӨ АСААХАД ГИНЖ ХАВИРЧ ДУУГАРЧ БАЙНА УУ? №95

Сүүлийн үеийн ихэнх машинуудын (Королла, Кэмри, Марк Х, Краун, Витз, Ист) духны ремень нь гинжин дамжуулгатай болсон байдаг. Асаахгүй удах эсвэл хонуулсны дараа асаахад гинж хавирч дуугарах дуу мотороос гардаг.

Үүний учир шалтгаан нь тэр гинжнүүд тосны даралтаар чангалагддаг учир хоносны дараа тос доошоо тэвшинд тунасан, тунасан тос маань гинж чангалагч руу очих хүртлээ гинж нь чангалагчгүйгээр сул эргэснээс дуу гардаг. Энэ нь тийм ч ноцтой үзэгдэл биш юм. Энэ төрлийн гинжин дамжуулгатай хөдөлгүүрт сайн чанарын синтетик тос хийж 150,000 км тутамд духны гинжийг сольж байхыг үйлдвэрлэгчээс зөвлөсөн байдаг.

Харин явдал дунд хааз өгөхөд гинж дуугарч байвал гинж сунасан, гинж чангалагч бохирдсон, муудсан, тосны хэмжээ багассан, мотор дотор нагар их тогтсон байж болно. Тиймээс мэргэжлийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй.