РОЛЛС-РОЙС КОМПАНИ SUV ГАРГАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

Роллс-Ройс компани удаан хэлэлцсэний дүнд SUV загварыг гаргах хэлэлцүүлгийг хийнэ. Энэ нь тэдний люкс зах зээлд өрсөлдөгч Бентли компани Bentayga нэртэй SUV загварыг худалдаанд гаргах гэж буйтай холбоотой Роллс-Ройсын сөрсөн довтолгоо юм байна.

Компанийн CEO Torsten Mueleer-Oetvoes хэлснээр “бид одоогоор хэрхэн энэ төслийг амжилттай хийх талаар төлөвлөлтийн шатандаа явж байна”. Одоо тэд энэхүү төслөө барин шалгуулж, хэлэлцүүлэх бөгөөд хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд 2017-2018 оноос хэтрэлгүй зах зээлд худалдаалах юм байна.

Үүнээс гадна Wraith Drophead Coupe хэмээх дээвэргүй тансаг машиныг энэ жилд багтаан танилцуулж 2016 оны дунд гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Роллс-Ройсын хувьд хамгийн том зах зээл нь АНУ түүний дараа БНХАУ, АНЭУ мөн Их Британи улс ажээ.