СВЕЧЭНИЙ УТАС ГЭЖ ЮУ ВЭ? №257

Эхэн үеийн асаалтын систем нь катушкад үүссэн өндөр хүчдэлийг таслан хуваарилагч (трамблёр) руу, түүнээс цааш очлуурт дамжуулдаг.

Дараа үеийн асаалтын систем нь өөр дээрээ хуваарилагчтай катушкаас свечэрүү тог дамжуулдаг болсон. Энэхүү очлуурын утасны гол хэсгийн дамжуулагчийг резинээр тусгаарлаж хамгаалдаг. Дамжуулагч нь шилэн ширхэглэг утсанд нүүрстөрөгчийг хавчуулан хийсэн, нөгөө төрөл нь дамжуулагчийг тойруулан нихром бүрсэн гэж байдаг.

Харин сүүлийн үеийн машинуудад свечэний утас гэж байхаа больсон бөгөөд ердийн 12в-ийг катушкаруу дамжуулж, катушка нь шууд свечэнд тог өгдөг болсон.

Эхэн үе
Эхэн үе
Дунд үе
Дунд үе
Сүүлийн үе
Сүүлийн үе
Элэгдэл, гэмтлийн шинж
  • Асалт хүндрэх, дарах бүрд асахгүй байх
  • Хөдөлгүүрийн ажиллагаа доголдох
  • Хүч муудах
  • Check Engine шар гэрэл асах/анивчих
Засварлах арга
  • Хэрвээ дээрх гэмтлийг үл тоон удаан явбал катализаторыг гэмтээх аюултай байдаг. Учир нь тог муугаас дутуу шаталт явагдсан бензин гарахын калангаас гарч яндангийн катализатор дээр ирэх бөгөөд өөр цилиндрээс ирсэн халуун агаартай нийлснээр катализаторыг гэмтээдэг байна.
  • Свечэний утсыг машин ашиглалтын хугацаанд 1-2 удаа солих хэрэгтэй байдаг.
  • Хэрвээ таны машин 100.000 км гүйлттэй бол солиулахыг зөвлөе. Үүнийг дагаад бусад асаалтын эд ангиудыг ч гэсэн шалгаад шаардлагатай бол солиорой.
  • Асаалттай үед нь асаалтын системд засвар үйлчилгээ хийхдээ маш анхааралтай байх хэрэгтэй. Учир нь 45.000 хүртэл вольтын хүчдэл түүгээр дамжиж байдаг.
  • Тос, хөргөлтийн шингэн дээр нь алдагдсан бол утсыг гэмтээж солих шаардлагатай болгодог.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.