БАРУУН ХҮРДТЭЙ МАШИНЫ ГЭРЛИЙН ТОХИРГООГ ӨӨРЧЛӨХ БЭЛДЭЦ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

Монгол Улсад 474,340 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагийн 210,789 нь зүүн хүрдтэй, 263,551 нь баруун хүрдтэй буюу зүүн гарын дүрэмтэй улсын авто замын хөдөлгөөнд зориулагдсан автомашин байна.

Эдгээр баруун хүрдтэй автомашины гэрлийн тусгал нь зүүн гар талдаа их тусаж замын хажууг гэрэлтүүлж замын тэмдэг тэмдэглэгээг тод харагдуулдаг​ ба энэ нь эсрэгээрээ манай оронд сөрөг хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн нүдийг гялбуулж, харах боломжийг хязгаарладаг.

Энэ нь зам тээврийн ослын нэг шалтгаан нөхцөл тул гэрлийн тусгалыг зөв болгохоор Авто тээврийн үндэсний төв судалгаа, туршилтын үр дүнд гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдцийг 200,000 ширхгийг үйлдвэрлэжээ.

Авто тээврийн үндэсний төв дангаар бэлдцийг суурилуулж өгөх боломжгүй учраас бэлдцийг хэрхэн суурилуулах сургалт хичээлийг нийт автомашины засвар үйлчилгээ эрхлэгч албан байгууллагын инженерүүдэд сургалт явуулж бэлдцийг тараалаа.