MERCEDES-BENZ GLK-CLASS

Эхэн үе Х204 (2009 он -)

Мерседес-Бенз GLK (код нэр нь Х204; Geländewagen Luxus Kompaktklasse үгийн товчлол) бага оврын люкс кроссовер загварыг 2009 онд дэлхий даяар танилцуулсан бөгөөд анхлан 2008 онд Бээжин Авто Шоуны үеэр олон үзүүлж байжээ.

  • Түүний өрсөлдөгч нь Ауди Q5 загвар бөгөөд GLK-Class загварыг Германы Брэмэнд үйлдвэрлэдэг байна.
  • Мерседес-Бенз SUV-д C-Class загварын дизайныг шингээж өгсөн юм байна.
  • Түүний концепт загвар болох Мерседес-Бенз Vision GLK Freeside concept загварыг 2008 оны Детройт шоунд анх удаагаа толилуулж байжээ. GLK-Clas нь C-Class-ийн W204 платформ дээр суурилагдан бүтээгдсэн ажээ.

2013 оны сайжруулалт

Гүйлгэн харвал түүнийг сайжруулсан 2013 оны Мерседес-Бенз GLK-Class кроссовер гэж харагдамгүй хэдий ч түүнд дунд үеийн сайжруулалт хийсэн байна.

Мерседес-Бенз компанийн 2012 оны Нью-Йорк авто шоуны үеэр танилцуулснаар түүний 1000 гаруй сэлбэгийг шинэчилсэн гэдгээ танилцуулсан ба хамгийн гол нь 2.1 литрийн 4 цилиндртэй 190 морины хүч, 500 Нм эргүүлэх хүчтэй дизель хөдөлгүүрийг суурилуулсан ажээ.

Сайжруулсан GLK-Class нь шинэ нүүрний дизайнтай болсон ба иймэрхүү дизайныг Бенз компани седан болоод купе загварууддаа ашиглаж эхлээд байгаа юм. Шинэ их гэрэл нь гоёлын ЛЭД гэрэлтэй ба доод дээд гриллийн дизайныг бага зэрэг сайжруулж трапец хэлбэртэй болгосон байна.

Хойд хэсэгт, GLK нь шинэ ЛЭД гэрэлтүүлэгтэй хойд гэрэлтэй болсон ба их гэрлийн доод хэсэг нь цагаан өнгөтэй болсон байна.

  • Улмаар доод элгэвчийг хромон өнгөтэй болгон дизайныг өөрчилсөн мөн шинэ яндангийн дизайнтай болсон байна.
  • Номерийн гэрлийг ЛЭД гэрэлтүүлэгтэй болгон стандартаар 19 инчийн 5 салаа сайжруулсан дизайнтай обуд ирэх болсон нь маш том өөрчлөлт болж чадлаа.
  • Үүгээр ч зогсохгүй 5 салаа 20 инчийн обудыг сонгон авах боломжтой төдийгүй AMG багц ч мөн адил таныг хүлээж байна. Хэрвээ AMG багцыг авсан тохиолдолд Эй Эм Жи 20 инчийн обуд, бодикит, хөнгөн цагаан хэвтээ ачаа, AMG LED гоёлын гэрэл, урд гриллийн өөрчилсөн дизайн зэрэг зүйлс таныг хүлээж байна.

GLK-ийн капот доор сайжруулсан 3.5 литрийн V6 хөдөлгүүр бий бөгөөд шууд цацалттай, өндөр компресстэй энэхүү хөдөлгүүрээс 302 морины хүч болоод 370 Нм эргүүлэх хүч гарах чадалтай юм байна. Энэхүү хөдөлгүүртэй загвар нь 100 км/ц хурдыг 6.5 секундэд авах ба 210 км/ц хурдлах боломжтой. Улмаар шатахуун хэмнэх Бензийн шинэ Эко стоп/старт системийг суурилуулж өгсөн ба энэхүү систем нь 7 шатлалт хурдны хайрцагнаас гарах хүчийг үр ашигтай зарцуулах тал дээр анхаарал хандуулдаг ажээ.

Шинэ GLK250 BlueTec загвар нь турбодизель цуваа 4 цилиндртэй 2.1 литрийн хөдөлгүүртэй бөгөөд 190 морины хүч болоод 500 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай. Хэдий ийм хүчирхэг ч түүний түлш зарцуулалт маш бага байх талаар тэд дурдсан байна.

Ямартай ч GLK250 BlueTec загварыг БМВ Х3 болон Ауди Q5 загварын дизель хувилбар гарахаас өмнө худалдаанд гаргахаа мэдээлээд байгаа ба GLK350 загварын шатахуун зарцуулалт 14.7л/10.6л хот болон шулуун замд 100 км-т зарцуулах юм байна.

Хамгийн сүүлийн механик өөрчлөлтөд электромеханик рулын аппараттай болсон бөгөөд хурдыг мэдэрч араан харьцаа нь ондоо болдог системийг суулгасан байна.

5 суудалтай GLK-ийн салонд олон зүйлсийг өөрчилсөн бөгөөд араа шилжүүлэх рычакыг төв хэсгээс шилжүүлж рулын хажууд аваачсан ба оронд нь аяга тогтоогчийг байрлуулсан байна. мөн модон оруулга болон 2013 оны SL-Class-ийн урд самбарын зарим зүйлсийг ашигласан ажээ.

Улмаар шинэ технологуудыг өргөнөөр ашиглаж тэр тусмаа эгнээ байр солиход туслах систем, харагдахгүй зүйл илрүүлэх систем зэргийг сонголтоор хийлгэж болох юм байна. Эдгээр өөрчлөлт бүхий 2013 GLK-Class нь 2 шинэ өнгөний сонголттой байх ба GLK350 хувилбар нь энэ зунаас GLK250 Bluetec хувилбар нь 2013 оны эхээр худалдаалагдаж эхлэх юм байна. Үнийн хувьд одоогоор тодорхой бус байгаа бөгөөд гарах дөхөхөөр нь тодорхой болгох юм байна.