NISSAN LAFESTA

1-р үе B30 загвар (2006 он - 2011 он)

Үйлдвэрлэлээс хасагдсан Nissan Liberty-н байр суурийг нөхөх зорилгоор Renault Megane-ийн С-платформ дээр хийсэн хагас Wagon загвар юм.

Хойд суудлын хаалга нь Liberty-н адил гүйдэг хаалгатай боловч шатахуун хийх таг нь эсрэг буюу баруун талдаа болсон. Хэсэгчилсэн шинэчлэлтийн өмнөх загвар нь SHIFT_open feeling (нээлттэй байх), дараах нь SHIFT_easy driving (хялбар жолоодох) гэсэн зарчимд тулгуурлан бүтээсэн.

Уужим зайтай болгохын тулд дөрвөлжин стильтэй, том цонхтой, том шилэн люк зэргийг хийснээр аль ч суудлаас орон зай, чөлөөт байдлыг мэдрүүлнэ. Энэхүү панаромик шилэн дээвэр нь хэсэгчилсэн шинэчлэлтийн өмнө стандарт тоноглол байсан бол хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа нэмэлт захиалгаар хийх болсон.

Европт бол ийм люк аль хэдийн Peuget 307 зэрэг автомашинд байдаг бөгөөд Японы хувьд бол анхных юм.

Хувилбаруудыг авч үзвэл  20S, 20M, Playful гэж байдаг ба 2005 оны 8 сарын хэсэгчилсэн шинэчлэлтийн дараа Highway Star хувилбар нэмэгдэж, Playful хувилбар хасагдсан.  Playful хувилбар нь зурвас ачаа, том нүүр, том урд хойд бампертай байсан.

Жинхэнэ хэмжээний хувьд бага боловч дөрвөлжин хэлбэрийн ачаар дотор салон нь хангалттай зайтай болсон. Гэвч шилэн люкийн гүйх зай 3-р эгнээний суудалд суухад толгойн хэсэг тулахаар, харин хөлний хэсгийн зай ангилалдаа хамгийн их нь юм. Мөн агааржуулагчийн салхи нь 3-р эгнээ хүртэл үлээх ба ажиллагаа нь чимээ багатай болсон.

Хөдөлгүүр нь 2.0 литрийн 4 цилиндртэй MR20DE , урд болон 4 дугуйгаар хөтлөх, хурдны хайрцаг нь цахилгаан шилжүүлэгч бүхий “electronic CVT” хурдны хайрцагтай бөгөөд Highway Star хувилбар нь руль дээрээс араа солигчтой 6 шатлалтай  CVT-тэй юм.

Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах B30
Хэсэгчилсэн шинэчлэлтийн дараах B30
Lafeste Highway Star
Lafeste Highway Star
B35 урд нүүр
B35 урд нүүр
Шинэчлэлтийн дараах хойд тал
Шинэчлэлтийн дараах хойд тал

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.