GENESIS GV80 SUV ЗАГВАРЫН ТӨСӨӨЛӨЛ

Тоёотагийн люкс брэнд Лексус, Хьюндайгийн люкс брэнд Женесис. Хойд Америкт тэдний гаргасан загварууд тун амжилттай байгааг авсан шагналуудаас нь харж болно.

Тэгвэл тэд удахгүй өөрсдийн SUV загварыг танилцуулах гэж байна. Энэ жилдээ багтааж танилцуулна гэж байгаа ч яг цав сар өдрийг нь одоогоор зарлаагүй л байна. Үүнийг нь хүлээж тэвчигүй ОХУ-ын kolesa.ru сайтыхан шинээр гарах Genesis GV80 загварын рендер зургийг танилцуулсан юм.

Тэд үүнийг хийхдээ G70, G80, G90 седаны элементүүдээс LED их гэрэл, урд нүүр, обуд, кузовын ерөнхий хэлбэрийг авч ашиглаж. Хойноосоо бол янзтай л загварлаг болж. Шинээр гарах тус SUV нь G80 седаны платформ дээр хөгжүүлэгдэж байгаа бөгөөд хойд болон бүх дугуйн хөтлөгчийг санал болгох юм байна. Мөн хөдөлгүүрт нь 3.3. литрийн V6, 3.3 литрийн хос турбо цуваа 6, 5.0 литрийн V8 сонголт байх магадлалтай.

Одоогоор таницуулаагүй тул үнэ өртөг нь ч тодорхой бус байна гэхдээ G80 седан загвар $42,050 доллараас эхэлдэг учраас үүнээс бага зэрэг л үнэтэй байх болов уу гэж сонирхогчид таамаглаж байна.