ROLLS-ROYCE CULLINAN-ЫН ШИНЭ ХУВИЛБАР BLACK BADGE

Хар өнгө гэхээр л алдар хүнд, нийгэмд эзлэх байр суурийг нь илүү ихээр илэрхийлдэг гэж олон авто үйлдвэрлэгчид үздэг. Тиймээс ч хар өнгө нь бусад өнгөнөөс илүү үнэ цэнэтэй байх нь бий. Харин энэ удаад Rolls-Royce Cullinan-ын Black Badge хувилбарыг тэд танилцууллаа.

Шинэ хар өнгийн хувилбар нь ерөнхийдөө гадаад загварыг тэр чигээр нь хар өнгөөр хийж өгсөн бөгөөд ганц улаан юм нь тоормосны аппарат л харагдаж байна. Тэр бүү хэл Spirit of Ecstasy нь хүртэл хар өнгөтэй болжээ.

Харин салоны хувьд шар өнгийн оруулга нь чимээгүй байдлыг эвдэж арай гэрэл гэгээ нэмж байна. Каллинан Black Badge загварын хувьд сайжруулсан 6.8 литрийн V12 мотортой. Түүнээс нь 600 морины хүч болон 900 Нм эргүүлэх хүч гарах юм. Хэрвээ та сонирхож байвал энгийн Каллинан 563 м.хүч болон 850 Нм эргүүлэх хүчтэй байдаг билээ.

Мөн рулын ричакны хажууд LOW гэсэн товчлуур байгаа. Түүнийг идэвхжүүлвэл яндангийн дууг илүү хүчирхэг дуугаралттай болгодог гэнэ.

Цаашлаад тулгуур эд ангийн хувьд пүрш амортизаторыг сайжруулснаар илүү тухтай хурдлах боломжийг олгож байгаа.

Шинэ хувилбарын албан ёсны үнийг одоогоор нууцалж байна.