2020 LAND ROVER DEFENDER-ЫН ГАЛЗУУ ГАНЦ СУРТАЛЧИЛГАА

Шинээр гарах James Bond цувралын No Time to Die ангид шинэ Land Rover Defender загварыг ашигласан юм. Харин үүнийгээ далимдуулаад түүний сурталчилгааг давхар хийж олон нийтэд цацлаа.

Шинэ Дефендер нь майлд хайбрид 3.0 литрийн цуваа 6 цилиндртэй 395 м.хүчтэй 550 Нм эргүүлэх хүчтэй бөгөөд түүнийг 8 шатлалт кроптой холбож бүх дугуйнд дамжуулах гэнэ. Туслах кроп, механик дифференциал цоожлогч, хойд автомат дифференциал цоожлогч зэрэг зүйлс стандартаар ирэх бол үйлчлүүлэгчийн хүсэлтээр хийн уутат пүршний системийг тавьж өгөх гэнэ.

Харин АНУ-аас бусад орны зах зээлд 2.0 литрийн турбо 4 цилиндртэй 296 м.хүчтэй 400 Нм эргүүлэх хүчтэй хөдөлгүүрийг санал болгоно, яваандаа хайбрид сонголтыг Европт санал болгох гэнэ. Шинэ Дефендер нь 2 төрлийн кузовтой бөгөөд урт богино гэсэн сонголт бий аж.

Урт загварыг 110 гэж нэрлэж байгаа бол богино загварыг 90 гэж нэрлэсэн байна. Үнийн хувьд таг стандарт нь $49,900 доллараас энэ зунаас худалдаанд гарна.