ХҮЛГЭЭ АСАА ЗОРИЛГОДОО ХҮР LEOCH® АККУМУЛЯТОР

1999 он - Компани үүсгэн байгуулагдаж, VRLA (Lead-Acid) үйлдвэрлэлээ эхлүүлэв.
1999 он - Компани үүсгэн байгуулагдаж, VRLA (Lead-Acid) үйлдвэрлэлээ эхлүүлэв.

Үүсэл түүх ба хөгжлийн замнал.

Тус компанийг Dong Li (Дон Ли) үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулагчийн аав, ээж нь жирийн л багш, үйлдвэрчний эвлэлийн ажилтан байв. Дон Ли анх хувцас, бөс даавууны салбарт өдөрт 18 цаг хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг байж. Гэтэл түүний дүү Хятадын хойд нутагт батерейн үйлдвэрт ажилд орсноор ах дүү хоёр "бөс даавуунаас илүү батерейн салбарт ирээдүй, борлуулалтын боломж өндөр байна" хэмээн харжээ. Ямар ч стратеги, нарийн төлөвлөгөөгүйгээр ердөө 4,300 ам.доллар цуглуулан аккумулятор зуучлан борлуулах жижиг бизнес эхлүүлсэн нь өнөөдрийн гигант компанийн анхны шат байв.

Захиалагчид үйлдвэрийг нь хараад зугтсан нь…

1994 онд ах дүү хоёр 28,500 ам.долларын хөрөнгө оруулалтаар 8 ажилтантай аккумулятор угсрах анхны жижиг үйлдвэрээ нээв. Тухуйн үед Хятадын томоохон бизнесменүүд тэдний жижигхэн үйлдвэрийг үзэж сонирхоод "Ийм муу үйлдвэрээс юу ч авч чадахгүй" хэмээн шууд гараад явчихдаг байлаа. Харин энэ бүтэлгүйтэл тэдэнд асар том боломж нээж өгсөн юм. Дотоодын хөрөнгөтнүүдэд тоогдоогүй ах дүүс "Ерөөсөө Хятадад биш, гадаад руу экспортод гаргая" гэж шийдэн Египет, Ойрхи Дорнод, Тайланд руу аккумулятороо борлуулж эхэлжээ. Гадныхан чанартай л бол үйлдвэрийн хэмжээ хамаагүй гэж үзсэн тул компанийн борлуулалт тэсрэлт хийж 1999 онд албан ёсоор Leoch брэндийг үүсгэн байгуулав.


LEOCH брэндийн утга

Эхний 3 үсэг латинаар Leo буюу Арслан + Champion /ялагч, аварга/ үгний эхний 2 үсгийн нийлбэр. Утгачилбал Ялагч (аварга/дайчин) Арслан хэмээн Монгол хэлэнд хөрвүүлнэ.
Эхний 3 үсэг латинаар Leo буюу Арслан + Champion /ялагч, аварга/ үгний эхний 2 үсгийн нийлбэр. Утгачилбал Ялагч (аварга/дайчин) Арслан хэмээн Монгол хэлэнд хөрвүүлнэ.

Гадаад ажилтнуудынхаа соёлыг хүндэтгэх нь...

Leoch компани дэлхийн олон оронд үйлдвэр барьснаас хамгийн сонирхолтой нь Вьетнам, Малайз, Энэтхэг, Шри-Ланка дахь үйлдвэрүүд юм. Зүүн Өмнөд Азийн зарим орны ажилчид Хятад шиг өндөр сахилга баттай чанга дэглэмээр ажиллаж чадахгүйг ойлгосон Дон Ли "Өрнө Дорнын төдийгү Азийн улсуудын соёл өөр тул орон нутгийн хүмүүст нь менежментийг нь даатгах ёстой" гэсэн зарчим баримталжээ. Жишээ нь, Малайз дахь үйлдвэртээ орон нутгийн шашин, зан заншилд тохируулан залбирлын өрөө, ажлын тусгай цагийн хуваарь гаргаж өгснөөр ажилтнуудынхаа бүтээмжийг асар өндөр түвшинд хүргэж чадсан юм. 

Бидний хамгийн том өрсөлдөгч бол бид өөрсдөө…

Компанийн үүсгэн байгуулагч Дон Ли ярилцлагадаа
Компанийн үүсгэн байгуулагч Дон Ли ярилцлагадаа "зарим хүн мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийдэг. Харин бид урт хугацааны эрүүл бизнес хийхийг хүсдэг. Бидний хамгийн том бол өрсөлдөгч бусад батерей үйлдвэрлэгч биш харин бид өөрсдөө" хэмээн хэлжээ.

Том бизнесменүүдэд гологдож байсан 8 ажилтантай жижиг цех өнөөдөр 15,000 ажилтантай, жил бүр 2.5 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг аварга компани болсон нь бизнесийн ертөнц дэх урам зоригтой түүхүүдийн нэг билээ. Компани анх нээгдэж байх үед оффисын тавилга, сандал дутагдалтай байснаас ажилчид нь заримдаа үйлдвэрлэж буй аккумуляторын хайрцгуудаа давхарлан өрж дээр нь суун ажилладаг байжээ. 

1. Үндсэн технологи ба үйл ажиллагааны чиглэлүүд:

•Сүлжээний ба нөөц тэжээл UPS: Дата төв, эмнэлэг, харилцаа холбоо, банкны нөөц тэжээлийн системд зориулсан олон төрлийн батерей үйлдвэрлэл

•Нар, салхины эрчим хүч: Сэргээгдэх эрчим хүчний системд зориулсан гүн цэнэглэлтийн /Deep Cycle Gel Battery/ гель болон AGM аккумлятор үйлдвэрлэл

•Автомашины аккумлятор (SLI & Start-Stop): Суудлын автомашин, ачааны машин, мотоцикл болон StartStop технологитой Хайбрид, Бензин Дизель автомашинд зориулсан AGM/EFB аккумляторууд

•Үйлдвэрлэлийн болон тусгай зориулалт: Цахилгаан сэрээт өргөгч, гольфын машин, эмнэлгийн тоног төхөөрөмж болон хамгаалалтын системийн батерей.

•Литийн батерей: Энэ салбараа хүчтэй хөгжүүлэн удаан эдэлгээтэй, хөнгөн жинтэй олон төрлийн шийдлүүдийг зах зээлд нийлүүлж байна.

Бүтээгдэхүүний давуу тал:

*Үнэ болон чанарын харьцаа маш сайн.

*Хүйтэн, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй цувралуудтай тул Монгол орны хэрэглэгчид ялангуяа малчид морьтой саарал аккумулятораар нь 2010 оноос мэддэг.

*Олон улсын чанарын стандартуудыг (ISO9001, ISO14001, CE, UL) бүрэн хангасан.

2. Компанийн соёл ба засаглал:

Leoch корпорацийн соёл нь инноваци, хариуцлага, дэлхийн түвшний стандарт дээр суурилдаг.

•Алсын хараа: Дэлхийн цэнэг хураагуурын салбарт тэргүүлэгч, хамгийн найдвартай эрчим хүчний

шийдэл нийлүүлэгч байна.

•Эрхэм зорилго: Дэлхий нийтэд цэвэр, тогтвортой, найдвартай эрчим хүчний нөөцийг бэлэглэнэ.

•Чанар ба Найдвартай байдал: Бүтээгдэхүүний чанарыг нэгт тавьдаг. ISO9001, ISO14001, IATF16949 зэрэг чанарын удирдлага, үйлдвэрлэлийн Олон Улсын стандартуудыг мөрдөн хэрэгжүүлдэг.

•Инноваци: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа шинжилгээнд онцгойлон анхаарч 3 лаборторид 1,500 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна.

•Нийгмийн хариуцлага: Зай хураагуур үйлдвэрлэл нь хүрээлэн буй орчинд нөлөөлдөг тул хар тугалга дахин боловсруулах хаалттай цикл бүхий экологийн цэвэр стандартыг баримтлан ажилладаг.

3. Бизнесийн стратеги ба төлөвлөгөө:

Leoch-ийн зах зээлд эзлэх байр сууриа хадгалах, өсгөх үндсэн стратегиуд нь 4 үндсэн чиглэлтэй.

1. Network Power: Дата төв, 5G харилцаа холбоо, UPS нөөц тэжээл.

2. Transportation: Автомашин (AGM/EFB), мотоцикл, хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл.

3. Motive Power: Аж үйлдвэрлэл, зүтгүүр, цахилгаан сэрээт өргөгч (Forklift), гольфын машин, цэвэрлэгээний төхөөрөмжийн зай хураагуур

4. Renewable Energy: Нар, салхины эрчим хүчний хадгалалтын систем (ESS).

4. Цаашдын ирээдүй ба чиг хандлага:

Дэлхий нийтээр ногоон эрчим хүч болон цахилгаан тээвэр рүү шижиж буй энэ үед Leoch дараах чиглэлүүдэд хөрөнгө оруулалт хийж байна. Лити-ион (Lithium-ion) болон Lithium Iron Phosphate (LiFePO_4) батерей, аж үйлдвэр, айл өрхийн хэрэгцээний эрчим хүчний станцад зориулсан BESS (Battery Energy Storage System) шийдлүүд, 5G ба AI Дата төвүүдийн нөөц тэжээлийн системийг цогцоор нь идэвхтэй хөгжүүлж байна.

Автомашины аккумуляторын тухай...

Машины аккумуляторын хувьд SLI гэх товчлол нь анхдагч бөгөөд гол үүргийг илэрхийлсэн утгатай.

•S - Starting (Асаах): Хөдөлгүүрийг асаахад шаардлагатай цахилгаан гүйдлийг (ампер) хэдхэн секундэд стартерт өгөх.

•L - Lighting (Гэрэлтүүлэг): Автомашины хол, ойрын их гэрэл, дохио, салон доторх гэрлүүдийг цахилгаанаар хангах.

•I - Ignition (Асах систем): Хөдөлгүүрийн ажиллагааг эхлүүлэхийн тулд очлуурт (Spark Plug) цахилгаан оч хаях системийг тэжээх.

SLI нь аккумуляторын бүтэц бус зориулалтыг нь илэрхийлдэг. Иймд бидний мэддэг уламжлалт Flooded болон MF (Maintenance Free) төрлүүд SLI ангилалд хамаарна.

•Өндөр ампер (High CCA): Хөдөлгүүр асаахад маш богино хугацаанд (1-3 секунд) 300-800+ амперийн өндөр хүчин чадалтай гүйдэл гаргахаар тугалган хавтангуудыг нимгэн бөгөөд олон үеэр хийсэн байдаг.

•SLI аккумуляторууд цэнэгийнхээ ердөө 1-5 хувийг машин асаахад зарцуулаад, хөдөлгүүр асмагц динамаас цэнэгээ нөхдөг. Жолоодлогын явцад аккумуляторын цэнэгийг 50% -с доош гүн суулгавал тугалган хавтангууд нь амархан гэмтдэг. 

Өнөөдөр Leoch Battery тугалга-хүчлийн (Lead-Acid) аккумулятор үйлдвэрлэлээр дэлхийн шилдэг Top-5 д

(EnerSys, Clarios, Exide зэрэг дэлхийн гигантуудтай зэрэгцэн) харин Хятад улсдаа Top-1 т тооцогдож байна. Мөн дата төв болон UPS (нөөц тэжээл)-ийн салбарт дэлхийд Top-3 т орох хамгийн том нийлүүлэгчдийн нэг болсон.

2020 онд Lithium Cell үйлдвэрлэлээ эхлүүлж 2022 оноос Energy-Storage Lithium бүтээгдэхүүнээ Европ, АНУ-н зах зээлд нийлүүлж эхлэв.

Leoch компани нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа тоо ширхэгээр бус, стандартын дагуу нийт багтаамжаар (KVAh эсвэл GWh) хэмждэг. Багтаамжийг дундаж автомашины хэрэгцээнд хөрвүүлэн тооцвол жилд 15-20 сая.ш автомашины аккумулятор үйлдвэрлэж байна.

Хятад, Зүүн Өмнөд Ази, Хойд Америкт нийт 21 үйлдвэрт 3,000+ төрлийн зай хураагуур, батерей үйлдвэрлэж байгаагаас автомашины аккумуляторын дийлэнх хэсгийг дараах үйлдвэрүүдэд угсардаг.

1. Анхуй (Anhui) үйлдвэр (Хятад)

Бага, дунд оврын автомашин, мотоциклийн аккумулятор үйлдвэрлэлийн гол шугамтай.

2. Заочин (Zhaoqing, Guangdong) үйлдвэр (Хятад)

Автомашин, аж үйлдвэрлэлийн зориулалттай аккумулятор

3. Вьетнам үйлдвэр (Vietnam Plant)

АНУ, Европын зах зээлд зориулсан AGM, EFB төрлийн аккумулятор 2025 онд Leoch-ийн борлуулалтын орлого нь 17.2 тэрбум юань хүрсэн бөгөөд хувьчилбал:

* Нөөцлүүр батерей үйлдвэрлэл – 41.6%

* Автомашины аккумулятор – 37.5%

* Аж үйлдвэрлэл, зүтгүүр, сэрээт өргөгч, гольфын машины акумулятор – 8.2%

* Хар тугалга дахин боловсруулалт – 10.2% тус тус бүрдүүлжээ.

LEOCH брэнд автомашины аккумуляторын үндсэн давуу талаа:

1. Бага температурт хөдөлгүүр асаах чадвар өндөр.

2. Хадгалалтын хугацаа урт

3. Электролитийн зарцуулалт бага, доргилт, чичиргээнд тэсвэртэй хэмээн тодорхойлдог.

LEOCH “өглөө асаах уу?" гэж асуудаггүй “хаашаа явах вэ?" гэж асуудаг аккумулятор.

LEOCH -н хамгийн том дайсан нь хүйтэн биш! Эзэн нь гэрлээ унтраахаа мартах!

Хүлгээ асаа

Зорилгодоо хүр

LEOCH® аккумулятор

Дэлхийн брэндийг Доктор Авто Сүлжээний 20 салбараас...