БИДНИЙ САЙН МЭДЭХ ЗИЛ КОМПАНИ ЦЭРГИЙН ШИНЭ МАШИН ГАРГАЖ ГЭЖ БАЙНА

Москвад төвтэй ОХУ-ын хамгийн том хүнд машин & механизм үйлдвэрлэгч ЗИЛ компани 2015 онд өөрийн улсын зэвсэгт хүчинд зүтгэх машиныг хийхээр ажиллаж байна.

Аль 2010 онд энэхүү машины концепт загвар гарч ЗИЛ үйлдвэрлэх эрхийг авсан бөгөөд 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. Машины нийт урт нь 6.33 м харин тэнхлэг хоорондын зай 3.8 м аж. Хүндийн хувьд 4.57 тонн жинтэй бөгөөд 4 цилиндртэй Cummins-ийн дизель 185 морины хүчтэй хөдөлгүүрийг 5 шатлалт ZF-механик хурдны хайрцгийн хамтаар ашиглаж байгаа юм байна.