БАЛТАЙ ТОВУД VS ЭНГИЙН ТОВУДНЫ ЯЛГАА №128

Бид өтгөн хар товудыг балтай товуд гэж нэрлэдэг. Балтай товуд нь өндөр ачаалал, даралтын үед сайн тосолдог усанд уусаад байдаггүй. Явах ангийн кардан гол, үзүүрийн, угийн шаариг болон таван бул гэх мэт ачаалал өндөр авдаг эд ангийг балтай товудаар тосолж байх нь зүйтэй.

Харин шаргал өнгийн товудыг энгийн товуд гэдэг. Энгийн товудаар ачаалал бага авдаг шаариг, холхивчуудыг тосолж байх хэрэгтэй.

Товуд усанд уусах, урсах магадлал багатай ч ус олон удаа туулсаны дараагаар заавал шалгаж байх шаардлагатай. Удаан хугацаанд устай холилдохоороо товуд шингэхэн шар ногоон өнгөтэй болдог ба хими, физик шинж чанараа алдсан тул жийрэг резинээр хөлөрч гоождог.

Хэрвээ ингэсэн тохиолдолд тухайн эд ангийг задалж бензинээр сайн угаагаад шинээр тосолж тавих хэрэгтэй.