НИСДЭГ МАШИН $400,000 ДОЛЛАР

#NEWS

Данийн PAL-V хэмээх компани нисдэг машины захиалгыг $400,000 доллараар авч эхэллээ. Захиалагч нартаа ирэх жилийн сүүлээр хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд түүнийг Liberty хэмээн нэрлэдэг.

Газар, агаар ангиллын 2 хөдөлгүүртэй тус машин нь 635 кг орчим жинтэй. 2 хүний суудалтай бөгөөд 100 литрийн шатахуун бактай. Ингэснээр Шатахуун нь дангаараа 72 кг орчим жинг эзлэх юм байна.

Түүнийг нарийн техникийн үзүүлэлт хараахан задраагүй байгаа ч бидний мэдэж байгаагаар газрын хөдөлгүүр нь 100 морины чадалтай, Зууд 13 иддэг, 100 км/ц хурдыг 9 секундэд авдаг гэнэ.

Харин агаарын хөдөлгүүр нь 200 морины чадалтай. Дээд хурд нь 180 км/ц бөгөөд 3,4 км өндөрт нислэг хийх чадвартай. Хамгийн тохиромжтой хэмнэлтийн хурд нь 140 км/ц бөгөөд энэ хурдаар 500 км зайг туулах чадвартай. Харин хажуудаа зорчигчтой бол багасаж 400 км болдог гэнэ.

Өөр нэгэн зүйл нь нисдэг болгохын тулд 5-10 минутын ажиллагаа шаардлагатай. Зарим зүйлс нь гар аргаар хийх шаардлагатай тул ийм хугацаа орно гэдгийг тус байгууллага мэдэгдээд байгаа юм.

Хамгийн чухал зүйл болох үнийг одоо танилцуулая. $399,000 доллараас Спорт хувилбар нь эхэлнэ. Харин $200,000 доллараар арай миа Pioneer Edition авах боломжтой. Гэхдээ энэ нь ердөө 90 ширхэг л үйлдвэрлэгдэх гэнэ.

Дээрх 2 хувилбарт стандартаар жолоодох сургалт орох юм байна. Ирээдүй ч тодорхой болчихлоо доо.